Та энэ дэлхийд хэн болохыг хүсч байна гэдгээс шалтгаалан амьдралын зарим үеүүдэд тухайлсан зүйлсийг борлуулах зайлшгүй шаардлага гардаг нь амьдралын үнэ юм.
Шинэ ажилд орохын тулд биз өөрсдийгөө ажил олгогч нарт худалддаг. Эсвэл хуучин машин, хуучин зүйл гэх мэтчилэн зүйлсийг зарим үед хэн нэгэнд худалддаг. Эсвэл бүтээгдэхүүн, магадгүй өөрийн эзэмшиж байсан бизнесээ ч худалдаж болох юм. Юу ч байлаа гэсэн, амьдралын бүхий л үеүүдэд бид ямар нэгэн байдлаар борлуулалт хийдэг.
Гэхдээ маш олон борлуулагч биш хүмүүст, борлуулалт хийх нь онцгүй санаа мэт санагддаг. Заримдаа бусдыг дургүй байхад нь худалдан авалт хийхийг ятгах нь хуурмаг, онцгүй зүйл юм шиг санагддаг.
Linkedin-ийн сургалтын менежер, борлуулалтын дасгалжуулагч Жефф Блүүмфилд хэлэхдээ “энэ нь бодит амьдрал дээр эсэргээрээ” гэж онцолсон. Учир нь хамгийн сайн борлуулагчнь худалдан авагчын асуудлыг шийдэхийн тулд идэвхитэй ажилладаг бөгөөд тэдэнтэй маш сайн харилцаа, итгэлцлийг тогтоосноор аль аль талдаа харилцан ашигтай байж чаддаг байна.
“Жинхэнэ борлуулагч байх нь аргалах, залилах зүйл биш” гэж Блүүмфилд хэлсэн байна. “Харин жинхэнэ борлуулагч нь бусад хүмүүсийн асуудлыг шийдэх чин сэтгэлтэй байх хэрэгтэй” хэмээн онцолсон байна.
Тиймээс сайн борлуулагч байхын түлхүүр ойлголт нь худалдан авагчтай сайн харилцаа тогтоох гэсэн үг үү? Тиймээ
Сэтгэлгээгээ худалдах хэрэгтэй
Сэтгэлгээний нэг хэвд баригдсан хүн сайн борлуулагч байж чаддаггүй. Тэгвэл борлуулагчдын чанарыг юугаар хэмжих вэ?
Тэд таныг сонсдоггүй, тэд танд туслах талаар анхаардаггүй. Үүний оронд, тэд борлуулж байгаа бараа/бүтээгдэхүүн нь хичнээн сайн болох түүнийгээ хэрхэн шахах талаар л санаа зовдог.
“Борлуулалтын менежер хүний хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол худалдан авагчын асуудлыг шийдэх юм.” Гэвч үүнийг маш олон борлуулагч нар умартсан байдаг бөгөөд “бараагаа шахах гэсэн, зөвхөн өөрийгөө л бодсон сэтгэлгээний нэг хэвд баригдсан” байдаг байна.
Үүний оронд, юу ч битгий зар харин худалдан авагчтай яриа өрнүүлээд сайн сонсох хэрэгтэй гэж Блүүмфилд хэлжээ.
“Хамгийн амжилттай борлуулалтын менежерүүд миний хувьд 3S” гэж нэрлэдэг.
Гурван S гэдэг нь юу вэ?
• Үйлчилгээний сэтгэлгээ /Servant mindset/
Эхний хэсэгт борлуулалттай холбоотой бүхий л харилцан яриа нь үйлчлүүлэгчийн талаар байна. Та асуулт асууж, тэдний хүсэл эрмэлзэл, асуудлыг ойлгож мэдэх хэрэгтэй.
“Энэ нь магадгүй улиг болсон санагдаж болох ч та тэдний гутлыг өмсөөд хичнээн километр алхаж чадах бол” гээд бодоод үзээрэй.” Бусдыг илүү сайн ойлгодог болсноор та өөртөө үйлчилээгний сэтгэлгээг суулгаж чадах ба үйлчлүүлэгчид тань руу өөрсдөө ирдэг болох юм.
• Өөрийн мэдлэг, туршлагаа хуваалц / Share your experience and knowledge /
Хүмүүсийн асуудлыг сонссоны дараа, та үйлчлүүлэгчидтэй ярилцаж, тухайн чиглэлээр өөрийн мэддэг бүхнээ хуваалцах хэрэгтэй.
Адил, төсөөтэй асуудлыг та өмнө нь сонсож байсан ч тэдэнтэй өөрийнхөөрөө байгаарай.
Та ямар нэгэн үйлдлийн систем зарсан ч эсвэл өөрийгөө ажил олгогчид зарсан ч дээрх зарчим хэвээр үйлчлэх юм.
Хүмүүс таныг тухайн салбарын талаар мэдлэгтэй гэж бодсон уу? Та тухайн харилцан ярианд хамааралтай мэдлэгээ хуваалцаж өөрийн үнэ цэнээ нэмэгдүүлсэн үү?
• Үйлчлүүлэгчийн асуудлыг шийд /Solve your customer’s problem/
Энэ хэсэгт та, үйлчлүүлэгч/ худалдан авагчдад өөрийн шийдлийг санал болгоход хамгийн тохиромжтой. Магадгүй тэдэнд таны худалддаг үйлдлийн систем ус агаар мэт хэрэгтэй болсон байж ч болох юм. Магадгүй тэдний машин эвдрээд аль болох түргэн хугацаанд шинэ машин авах хэрэгтэй байж ч болох юм. Эсвэл магадгүй тэдний логог хийж өгөх чадварлаг дизайнер яаралтай хэрэг болсон ч байж болох юм.
Сэрэмжлүүлэг – эхний хоёр алхамаа хийсний дараа, та өөрийн шийдлээ олж тэдний асуудлыг шийдэхээ орхигдуулж болох юм. Юун түрүүнд, тухайн асуудлыг аль болох бүтээлч байдлаар шийдэхийг эрмэлзэх хэрэгтэй. Гэвч, тэдний асуудалд танай компаний бүтээгдэхүүн, үйлчилгээ тохирохгүй бол үүнийг мөн шууд хэрэх хэрэгтэй. Энэ нь муу харилцааг төгсгөж, илүү хүнлэг байх цор ганц алхам болох юм.
Эх сурвалж: https://learning.linkedin.com/blog/sales/you-should-learn-how-to-sell--here-s-the-first-lesson-