Крис, Нью Ёоркын
дизайн-ийн студийн ахлахаар ажилладаг нэгэн бөгөөд нойргүйдлийн асуудалтай
байдаг нэгэн. Түүнийг ажил дээрээ очоод уул, овоо шиг их ажлуудтайгаа нүүр
тулахад оюун санаа үүнд төвлөрч чадахгүй, бэлэн биш байх нь олон. Харин Катрина
бол олонд танигдсан байшин үйлдвэрлэлийн компанид менежер хийдэг бөгөөд оройн
хоолны цагаар ч ажлын эмэйлтэйгээ зууралдан ажилладаг. Түүний ажлын түнш нь
хүртэл энэ талаар хэдийн гомдоллоод амжжээ.
Ажлын цаг дууссан
ч ажлаа дуусгаж чаддаггүй, бэрхшээлтэй тулгарч байгаа хүмүүсийн жишээ зөвхөн
энэ хоёр хүнээр дуусахгүй. Ажилчдын
ажлын бүтээмжийн талаарх 7н жилийн турш хийгдсэн судалгаагаар, хувийн болон
хувьсгалын цагаа зохицуулж өөртөө амралт өгч чадахгүй байгаа хүмүүсийг хамгийн
стресстэй 10 нөхцөл байдлын нэгээр тодорхойлсон бөгөөд энэ бүтээмжид асар
сөргөөр нөлөөлдөг байна. Энэ цаг үед хэрхэн ажлыг ажил дээрээ үлдээн, гэртээ
харин илүү тухтай, илүү стрессгүй байх вэ?
Туршлага дээрээ
үндэслэн би хүмүүст ажил болон гэрийнхээ өдөр тутмын тойрогт сэтгэл зүйн хана
босгохыг санал болгодог. Би
хамтрагчтайгаа нийлэн 26 менежер дээр доорх 5н аргачлалыг туршиж үзсэн
Гэр болон ажлынхаа хооронд хана босгож чадсанаараа тэдний бүтээмж 40-68%
болтлоо дээшилсэн.
Ажлаас явахаасаа
өмнө...
Энэ жижиг зүйлийг
байнга хийж байгаарай. Энэ нь богино хугацааны утасны дуудлага, тэмдэглэл,
хариу мэйл зэрэг юу ч байж болно. Тус
аргачлалаар өөрийн ажлын өдрөө эерэг байдлаар тэмдэглэн дуусгаарай. Ингэснээр
таны далд ухамсарт үнэхээр ажил амралтыг заагласан хана бослоо гэсэн эерэг
сигнал очдог байна. Мөн жижиг ялалтын талаар танилцуулсан зохиолчид болох
Тереза Амабиле, Стивен Крамер нарын “үндсэн үйл ажиллагаа” номын утга санаа нь
таны ажлын нөхцөл байдлыг улам
нэмэгдүүлдэг байна.
Хийх зүйлсийн
жагсаалтыг гарга. Цаасан дээр эсвэл дижитал хэлбэрээр ч байсан болно, гол нь
хийсэн ажлуудаа тухай бүрт нь тэмдэглээд чухал гэснүүдээ ч мөн онцлохоо мартаж
болохгүй. Манай байгууллага Нью Ёорк
хотын Корнеллын Анагаах Ухааны төвийн
1000 ажилчдаар тус туршилтыг хийлгэсэн. Ингэснээр тус зуршил нь тэдний
ажлын үзүүлэлтээ өндөр байлгах хамгийн чухал 3н зуршлын нэг болсон бөгөөд
стрессийг шууд бус утгаар бууруулдаг нь харагдсан байна.
Мөн өдөр бүр
ажлаас гараахаасаа өмнө ширээгээ цэгцэлж байгаарай. Маргааш өглөө таныг ажилдаа
ирэхэд тань цэвэрхэн, эмх цэгцтэй ширээ угтвал ажлын шинэ өдрийг сайнаар
эхлүүлэхэд нэн тустай байдаг.
Заримдаа ажлын
талаар бодлоос түр болов хөндийрч, танд амралт өгөх богино хугацааны үйл
ажиллагааг сонгож ав. Жишээлбэл, оффисын өрөөгөө дотроос нь түгжээд, компьютрээ
унтраах эсвэл гэр лүү гээ залгасан ч болно. Өдөр болгон хийж заншиж эдгээр бага
зэргийн амралтууд нь таны сэтгэл зүйг сайнаар нөлөөлж , сэтгэл зүйн байдлыг
өөрчлөх нь ч байдаг байна. Францеска Гино, Майкел Нортон нар эдгээр жижиг
зуршлуудын талаар судалгаа хийсэн байдаг.
Оройг эерэг байдлаар
эхлүүлээрэй. Найзууд болон гэрийнхэнтэйгээ уламжлал ёсоор “өнөөдөр ямар байв”
гэх зэргээр мэндэлж тэдэнтэй өдөржин
тулгарсан хүндрэл бэрхшээлийн талаар үргэлжлүүлэн ярилцаж нэмж стресстэхийн
оронд илүү онцгой аргыг хэрэглэхийг зөвлөж байна. Үүний оронд өнөөдөр ямар
сайн, гайхалтай зүйл тохиолдсон тухай ярилцаж энэ яриандаа дотны хүмүүсээ
оруулах хэрэгтэй. Энэ санааг ашигласнаар өөртөө бүрэн төвлөрөх юм. Хэрэв хэн
нэгэн “өнөөдөр ямар байв” гэж асуувал хязгаарлагдмал хариулт өгөхөд болно. Учир
таныг хэллээ гээд тэд шийдэж чадах нь тун ховор байдаг.
Эдгээр таван
алхам нь өдөрт 10-15 минут буюу маш бага цаг хугацаа хүчин чармайлтыг шаарддаг.
Магадгүй аль нэг зөвлөгөө нь тийм ч шинэ биш санагдаж болох ч бидний
судалгаагаар эдгээрийг дэс дараалалтайгаар хооронд нь хослуулан хэрэглэвэл
стрессыг багасгаж ажил амьдралын тэнцвэрийг хадгалах онцгой ач холбогдолтой нь
тогтоогдсон юм.
No comments:
Post a Comment