Saturday, December 2, 2017

Интернет орчинд өөрийгөө хөгжүүлэх боломжууд

Орчин үеийн хүмүүсийн амьдралын хэв маяг маш завгүй болж, өдөр тутамдаа бүх зүйлсийг улам хурдан хийх шаардлагатай тулгарч байна. Түүнчлэн, бидний их сургуулиас авдаг мэдлэг мэдээллүүд тухайн үедээ шинэ соргог байдаг ч хэдэн жилийн дараа үр нөлөөт байдлаа алдах, хуучрах зэрэг асуудлууд байгаа нь нууц биш. Тиймээс, өөрийгөө тасралтгүй хөгжүүлж  боловсролдоо update хийж болох хэд хэдэн онлайн боломжуудыг  та бүхэнд санал болгож байна.
  1. Hubspot academy
Монголын зах зээл дээр хамгийн эрэлттэй топ 10н ажлын байрны нэгт маркетингийн менежер зүй ёсоор тооцогддог. Маркетингийн менежерүүдийн шинэ тутамд сурах зайлшгүй шаардлагатай чадвар болох inbound marketing, content marketing, email marketing гэх мэт нийт 12 төрлийн сургалтыг та Hubspot-оос  үнэгүй авах боломжтой. Бүх агуулга Англи хэл дээр заагдах бөгөөд үзэж дууссаныхаа дараа шалгалт өгөөд тэнцсэн тохиолдолд Hubspot-оос баталгаажуулсан сертификатыг олгодог. Сертификатаа нэгэнт авсан бол Linkedin хаяг дээрээ байршуулах, cv-н дээ оруулах, нэрийн хуудсан дээрээ логог нь байршуулах гээд төрөл бүрээр ашиглах боломжтой юм байна лээ шүү. Миний хувьд hubspot inbound marketing, content marketing зэрэг курсуудыг үзсэн бөгөөд тухайн суралцагч хэлний түвшнээсээ хамаараад нэг сургалтад дунджаар 14 хоногоос 2 сарын хугацаа зарцуулах юм шиг санагдсан. Хэрвээ Монгол хэл дээр танхимын сургалт байдлаар суралцмаар байгаа бол BZP consulting Монголд яг энэ агуулгаар хичээллэдэг юм байна лээ.
Hubspot-н талаар: Hubspot нь инбаунд маркетинг, борлуулалтын программ хангамжийн чиглэлээр анх 2006 онд үүсгэн байгуулагдаж байсан. Анх 255,000$-оор үнэлэгдэж байсан ч одоо 77 сая доллараар үнэлэгдэх дэлхийн 100 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулж байгаа улам өргөжиж байгаа компани юм.

Холбоос: https://app.hubspot.com

        2. Coursera

Дукэ, Иэл, Колумб, Принтсон гэх мэт дэлхийн шилдэг их сургуулиудын 1,800 гаруй хичээлүүдийг та энэ courserа-аас авах боломжтой. Хичээлүүд нь 100% онлайн орчинд, Англи хэл дээр видео хэлбэрээр явагддаг. Мөн адил хичээлээ үзээд шагналтандаа тэнцсэн тохиолдолд онлайн сертификат олгогдох бөгөөд үүгээр та Linkedin профайлаа чимэх боломжтой юм. Гэхдээ, шинэ мэдлэг олж авахын тулд заавал дахин их сургуульд сурч хэдэн жил алдахгүй эсвэл сургалтанд сууна гэж унааны зардал, нэмэлт цаг зарцуулахгүйгээр сурах боломжтойгоороо эдгээр сургалтууд нь давуу талтай юм. Төлбөрийн хувьд хичээлүүдийг видео хэлбэрээр үзэхэд таниас ямар нэг мөнгө шаардахгүй ч сертификат авах хүсэлтэй бол та төлбөрийг нь төлөөд шалгалт өгөх боломжтой.

Coursera-н тухай: Анх 2012 онд Стэнфордын их сургуулийн компьютерын шинжлэх ухааны профессор Андрью Нж, Дапне Коллер нар тус сайтыг үндэслэж байсан. Компанийн анхны үнэ нь 16 сая доллар байсан бол өдгөө 146 сая доллараар үнэлэгдэх 29 улсын 149 их сургуультай хамтын ажиллагаатай томоохон байгууллаг болж чадсан байна.

Холбоос: https://www.coursera.org
  1. Learn one












Тэртээ 90-ээд онд Энхбат гуай биднийг интернеттэй учран золгуулж байсан бол өдгөө түүний компани Монголчууддаа онлайнаар боловсрол олгох Learn.one.mn сайтыг үүсгэн байгуулжээ. Google-н дагалдах программ хангамжууд болон хялбар аргаар вэб бүтээх, эмэйлийн зохистой хэрэглээ зэрэг 10н сургалт нээлттэй. Төлбөрийн тухайд зарим сургалтууд нь үнэгүй үлдсэн хэсэг нь 15,000~70,000₮-ний үнэлэмжтэй байсан. Магадгүй интернетээр юм сурахад мөнгө төлнө гэхэд эвлэрэхэд хэцүү санагдаж магадгүй ч 6-8н сарын агуулгад ийм хэмжээний төлбөр төлнө гэдэг бол үнэхээр боломжын үнэ шүү .
Холбоос: https://learn.one.mn/
  1. Khan Academy










Англи хэл, математик, шинжлэх ухаан, инженерчлэл, программ хангамжийн суурь, Америкийн түүх, санхүү, SAT, GMAT-н бэлтгэл гээд л маш өргөн хүрээний мэдлэгийг хамгийн гол нь маш эвтэйхэн байдлаар суралцах боломжийг үнэгүйгээр олгодгоороо Хан академийн давуу тал оршдог. Би ч яг одоо тус сайтыг ашиглан Англи хэлний мэдлэгээ түшингээ нэмэгдүүлж байгаа. Таны суралцсан цаг, тест бөглөсөн хувь зэргээс хамаарч танд оноонууд хуримтлагддаг ба та тэдгээр оноонуудаа цуглуулан Аватар дээрх амьтнаа хөгжүүлж болдгоороо нэгэн бодлын компьютерын өөр нэг төрлийн тоглоом шиг санагдаж болох юм. Хичээлүүд мэдээж бүгд Англи хэл дээр явагддаг байгаа. Мөн таны хичээлийн цаг зарцуулалт, анхаарал төвлөрөлт зэргийг маш өндөр нарийвчлалтайгаар гаргадаг болохоор та өөрийг сурлагын үйл явцаа маш сайн хянаж чадах юм.

Хан академийн тухай: Анх, 2006 онд сурган хүмүүжүүлэгч Салман Хан дэлхийн нийт сурагчдыг сурган хүмүүжүүлэх зорилгоор үнэ төлбөргүй онлайн сайтыг нээж байжээ. Хичээл бүр богино хэмжээний Youtube бичлэгүүдтэй, практик тест болон дагалдах материалуудаар хангадаг байна. Ихэнх хичээлүүд нь Англиар явагддаг боловч заримыг нь Франц, Португали, Итали, Турк зэрэг хэлээр үзэх боломжтой.  2014 онд тэрээр өөрийн Хан Академиа АНУ-н Калифорни мужид нээн одоог хүртэл ажиллуулж байна. Хэдийгээр Хан Академи нь цэвэр сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг ч Google, AT&T болон бусад компаниудын хандив тусламж зэргээр жил бүр олон сая долларыг нөхөн төлбөрт авдаг байна.

Холбоос: https://www.khanacademy.org

5. Linkedin.com

Linkedin бол ажлын орчин дахь facebook гэдэг утгаар нь бид  илүү их хэрэглэдэг. Тэгвэл Linkendin-ээс бидний тэр бүр анзаараад байдаггүй маш олон боломжуудыг олгож байдгийн нэг нь Linkedin-Learning юм.  Хэдийгээр ихэнх хичээлүүд нь эхний 1 сар үнэгүй, 2 дахь сараас сар бүр  24.99$ төлөхөөр тохируулагдсан ч үнэхээр боломжийн үнэгүй хичээлүүд олон байгаа шүү. Тухайлбал бүтээлч сэтгэлгээ, хэрхэн шийдэмгий болох вэ, өсөлтийн стратегийг зураглах нь, eBay-р бараа борлуулах нь гэх мэтчилэн яг ажлын орчинд шаардагддаг маш олон чадваруудыг та эзэмших боломжтой.

Холбоос: https://www.linkedin.com/learning

За энэ удаагын блог маань та бүхэнд таалагдсан гэдэгт найдаж байна. Хэдийгээр дээрх жагсаалтад багтаагүй нэр хүндтэй онлайн сайтууд байдаг ч аль болох мөнгө төлөхгүйгээр сурах боломжтой сайтуудыг онцлохыг хичээлээ. Нийтлэлтэй холбоотой санал сэтгэгдэл байвал сэтгэгдэл бичих хэсэгт үлдээнэ үү


No comments:

Post a Comment