![workgroup-teamwork-desk-office](https://amarjargalkhuslen.files.wordpress.com/2017/12/workgroup-teamwork-desk-office.jpg)
Монголын ихэнх компаниуд уламжлалт менежментийн арга барилаас илүү орчин үеийн хэв маяг руу шилжиж байгаа энэ цаг үед тэдэнд үйл ажиллагаагаа илүү боловсронгуй, илүү хурдтайгаар явуулахад тус болох хэрэгслүүдийг энэ удаад онцолж байна. Өдөр тутмын ажлын үйл явцыг удирдах ажилтан заавал биеээр очиж шалгадаг, нүүр нүүрээ харан уулзаж байж ямар нэг шийдэлд хүрэх зэрэг цаг хугацаа алдах явдал бидний амьдрал тохиолдсоор л байна. Мөн, ажилтнуудыг өнгөц үзэмжээр биш илүү бодитоор дүгнэх зэрэг үнэлгээний зарим нэг асуудлуудыг ч мөн эдгээрийн тусламжтайгаар шийдэх боломжтой юм. Хэрэгсэл бүр өөр, өөрийн гэсэн зориулалттай тул ажиллаж буй алба, хэлтсийнхээ онцлогт тохируулан хэрэглэх нь илүү тохиромжтой.
- Trello
![Trello.logo_](https://amarjargalkhuslen.files.wordpress.com/2017/12/trello-logo_.jpg)
Trello нь төслийн менежмент, багийн үйл ажиллагааг сайжруулахад гайхалтай зохицох хэрэгсэл юм. Үндсэндээ танай ажлын бүх гишүүдийг багтаасан цахим төлөвлөгөөний самбар үүсэх ба энгийн бүтэцтэй энэхүү хэрэгслийг ашиглан та өөрийн багын төслийн хийгдсэн ажил, хийгдэж байгаа ажил мөн ирээдүйд хийгдэх ажлын жагсаалтыг харж, хамт олноороо гүйцэтгэлээ тодорхойлох боломжтой юм. Trello-г үр дүнтэй ашиглахын тулд та болон танай баг хэд хэдэн зүйлсийг зуршил болгох хэрэгтэй болдог. Үүнд, хийгдсэн ажил, шинээр үүссэн ажил, ажлын үйл явц бүрийг Trello дээр заавал оруулж хэвших болон та ажил дээрээ байгаа л бол Trello-г үргэлж нээлттэй байлгаж үйл явцыг хянан, цаг алдалгүй хариу үйлдэл үзүүлдэг байх хэрэгтэй. Жишээл, та компанийнхаа маркетингийн албанд ажилладаг гэж бодъё. Энэ тохиолдолд зүүнээс баруун тийш реклам, судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, шинэ санаа гэх мэтчилэн board-уудыг үүсгэж тэдгээрт list үүсгэн хөтөлгөө хийж явах юм. Хөтлөхдөө ажлуудыг эхэлсэн, ид дундаа явж байгаа, дууссан зэрэг үндсэн 3н төрөлд хувааж ойлгох ба маш яаралтай, яаралтай, хугацаа хангалттай гэх мэтчилэн label-үүдээр үүсгэсэн самбаруудаа тодотгож болох юм. Хамгийн гол нь эдгээр бүх боломжуудыг ашигласны төлөө та ямар ч төлбөр төлөхгүй юм байна лээ шүү ;)
Trello хэрэглэх аргачлал болон илүү нарийвчилсан мэдээллийг доорх холбоосоор авах боломжтой
Холбоос:
https://trello.com/ ,
https://www.youtube.com/watch?v=xky48zyL9iA
- Asana
![Asana_logo_new](https://amarjargalkhuslen.files.wordpress.com/2017/12/asana_logo_new.png)
Төслийн менежментийн хамгийн сайн хэрэгслийн нэгд Asana нь зүй ёсоор тооцогддог. Ажиллах горимын хувьд Trello-той үндсэндээ ижилхэн. Гэхдээ ерөнхий хэв шинжийн тухайд ажлын үйл явцдаа өнгө өнгийн шошго, стикер зэргийг ашиглах дургүй хэт албан ёсны хүмүүст илүү тохиромжтой санагдсан. Мөн, trello-оос ялгаатай нь таны оруулсан бүх ажлууд дээрээс доошоо жагсаалт байдлаар гардаг бөгөөд ажлуудаа хуанли хэлбэрээр харж ажлынхаа үйл явцыг хянах боломжтойгоор онцлогтой. Энэ төрлийн хэрэгслүүдэд тухайн ажилд холбогдох эзэд, дуусвал зохих хугацаа зэргийг оруулдаг. Төлбөрийн тухайд үнэгүй хувилбарыг нь 15 хүртэлх гишүүдийн хязгаарлалттайгаар хэрэглэх боломжтой бол үүнээс олон гишүүтэй,олон функц бүхий үйлчилгээг хэрвээ авахыг хүсвэл сар бүрийн 1 хүний 8.33$ төлөх хэрэгтэй.
Холбоос:
https://asana.com
- Alldone.io
![2000px-Alldone_logotype.svg](https://amarjargalkhuslen.files.wordpress.com/2017/12/2000px-alldone_logotype-svg.png)
Өмнө нь та бүхэнд “
Scrum менежментийг хэрэгжүүлсэн нь” хэмээх блогыг хүргэж байсан билээ. Alldone нь скрам менежментийг хэрэгжүүлэгчдэд зориулагдан бүтээгдсэн бөгөөд зарим мэргэжилтнүүд үүнийг trello, asana-с ч илүү хэмээн онцолдог. Хэрвээ танай албан/хэлтэс скрам менежментийг хэрэгжүүлдэг, хэрэгжүүлэхээр оролдож байгаа бол alldone-г ашиглавал илүү үр дүнтэй байх болно шүү
Холбоос:
https://alldone.io
- Slack
![download](https://amarjargalkhuslen.files.wordpress.com/2017/12/download.png)
Өнөө цагт олон байгууллагууд Facebook-г харилцаа холбооны хэрэгсэл болгон ашиглаж байна. Гэвч, энэ нь заримдаа тийм ч тохиромжтой бас албан ёсны байж чаддаггүй. Slack нь дээрх 3н хэрэгсэлтэй харьцуулбал илүү харилцаа, холбооны зориулалттай гэдгээрээ онцлог. Үндсэндээ та ажлын хүмүүстэй харьцах эсвэл өөрийн мэргэжилтэй холбоотой дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүсийн хэлэлцүүлэг нэгдэн орж тэдэнтэй хөл нийлүүлэх боломжтой байдаг. Албан ёсны хэрэглээнд и-мэйл мэдээж хамгийн сайн сонголт байдаг ч илүү хурд шаардсан, түргэн хугацаанд мэдээлэл солилцох гэдэг ойлголтод slack илүү нийцнэ. Зураг, дуу, бичлэг, word, excel гээд л бүх төрлийн файлыг багийнхантайгаа болон ажлын хамтрагчтайгаа хуваалцах боломжтой бөгөөд үнэгүй хувилбараар та 5GB хүртэл багтаамжийг ашиглах боломжтой байна.
Холбоос:
https://slack.com
- Wunderlist
![wunderlogo](https://amarjargalkhuslen.files.wordpress.com/2017/12/wunderlogo.jpg)
Дээрх 4н хэрэгсэлтэй харьцуулахад Wunderlist нь илүү хувийн зохион байгуулалтыг сайжруулахад чиглэгдсэнээрээ онцлог. Танай албаны бусад гишүүд дээрх хэрэгслүүдийг сонирхохгүй, хэрэгжүүлэх хүсэлгүй байлаа гэж бодоход ядаж ажилтан та өөрт оногдсон ажлуудаа маш сайн зохион байгуулж, хянахад хэрэгтэй биздээ. Үүнд харин Wunderlist тусалж чадна. Зөвхөн ажил ч гэлтгүй гэр бүл, хобби, сурах зүйлс зэрэг олон жагсаалтыг гаргах боломжтой бөгөөд жагсаалт бүрийг зураг, нэмэлт тайлбар зэргээр баяжуулж болохоор хийгдсэн. Миний хувьд өглөө нь оруулсан ажлуудаа өдрийн төгсгөлд бүгдийг зөвлөгдсөн байгааг хараад “тухайн өдөр би үр бүтээлтэй байжээ” гэх мэтчилэн маш их сэтгэл ханамжийг авдаг. Жагсаалтууд зөвлөгдөх тоолонд жингэнэх дууг нь бас их ГОЁ санагддаг болсон шүү
Холбоос:
https://www.wunderlist.com/
Энэ удаагын блог та бүхэнд таалагдсан гэдэгт найдаж байна. Санал, сэтгэгдэл байвал коммент хэсэгт үлдээнэ үү
No comments:
Post a Comment