Бид
өмнө нь “өөрсдийгөө мэргэжлийн брендээр бусдад гайхуул” гэж
заалгаж байсан. Үнэндээ энэ нь аймшигтай зөвлөгөө юм. Хэрвээ хэн нэгэн гуру ,
бусад хүмүүс түүнийг үнэхээр гуру гэдэгт итгэдэг бол тэр хэзээ ч
өөрийнхөө талаар тийм их яриад байдаггүй. Энэ бол бусдад онгирч, сагсуурахаас
шал өөр зүйл. Тэд онгирдоггүй, онгирохыг ч боддоггүй.
Хэрвээ
өөрсдийн ололт амжилтаа бусдад зарлахгүй бол хэн ч түүнийг хүндлэхгүй гэсэн
айдсаас болж хүмүүс Linked болон бусад орчинд ажлын үзүүлэлтүүдээрээ сайрхдаг.
Өөртөө
итгэлтэй, шударга хүмүүс зөвхөн өөрсдийгөө хүндэлдэг гэж боддог нь тэдний маш
том эндүүрэл болдог. Profile дэх магтаалын үгс, чамин тайлбар
биш нямбай, тууштай зан чанар чамайг үнэ цэнэтэй хүндлэгдэхүйц болгодог.
Өөрийнхөө
талаар хэзээ ч бусдад хэлж болохгүй 10н зүйлсийг жагсаан бичлээ:
1. Би
бол саад бологч. Энэ бол брендингийн байж болох хамгийн муу
сонголт. Энэ нь “хэрвээ би тухайн нөхцөл байдалд орвол тэдэнд саад болно” гэх
утгыг илэрхийлдэг. Хүмүүс өөрсдийнхөө бүтээсэн ертөнцийг харах өнцгөөр бүх
зүйлд ханддаг. Тэд бусдын хийсэн саадтай зүйлсээс аль болох холуур байхыг
хичээдэг. Дахин хэлье “саад бологч” нь брендийн хамгийн
ядмаг сонголт юм.
2. Би бол өөрчлөгч . Энэ нь байж боломгүй
бас нэгэн брендингийн сонголт юм. Хэрвээ та хаашаа явж байгаа, дэлхий
ертөнцөд юуг хийж бүтээмээр байгаагаа мэддэг бол түүнийгээ бусдад хэлэх нь зүйн
хэрэг. Гэхдээ ажлын орчинд, боссынхоо саналыг өөрчлөх зэргээр
хандах нь тун буруу хэрэг. Энэ тохиолдолд таны бүх хүч чадал хэн
нэгнээс хамааралтай байдаг. Энэ нь үнэндээ таныг өөрчлөгч биш долигоногч болгож
хувиргадаг.
3.
Би бол удирдагч, энэ салбартаа шилдэг нь.
Бусад хүмүүс таныг мэргэжилтэн гэж хэлэхэд хүргэ. Хэрвээ та тэдний асуудлыг
шийдэхэд тусалвал тэд баяртай байх болно.
4. Би бол бүтээлч. Бидэнд юу хийснээ
хэлсний чинь дараа бид чиний бүтээлч эсэхийг өөрсдийнхөө хүрээнд дүгнэх болно.
5.
Би үндэсний хэмжээнд танигдсан, дэлхий
намаг мэднэ. Ийм тайлбарыг бусдад хэлвэл үнэхээр ичмээр, тэнэг
хэрэг байх болно. Энэ үнэн байлаа ч, чи үүнийг хэлээд байх хэрэггүй. Бусад
хүмүүс таны талаар юу гэж боддог талаар биш өөрийнхөө юунд санаа зовдог, үзэл
бодлынхоо талаар хэлэх хэрэгтэй.
6.
Би өөрийнхөө салбарт удирдагч нь. Үүнийг бусад хүмүүс шийддэг болохоос та биш.
7. Би
бол Америкийн топ сургуулын бүтэгдэхүүн, том компанийн ажилтан. Таныг
30,40,50-иад настай болоход аяндаа таны сүртэй сургуульд
сурсан, лаг компанид ажилд орсоны тань үнэ цэнэ
тодорхойлогдоно. Эдгээр нь мэдээж таны түүхийн чухал хэсэг мөнөөс мөн. Гэхдээ
та дээрх сүржин тодорхойлолтуудгүйгээр ч гайхалтай байж чадна. Яагаад үгүй
гэж...
8. Би
бол хянан тохиолдуулагч/продюсер/вэб дизайнер. Эдгээр ташуу зураас
бүхий олон тооны чадварууд нь таны брендийн үнэ цэнийг багасгадаг. Та
үүнээс хамаагүй илүү байж чадна! Хэт олон төрлийн чадвараар өөрийгөө
тодорхойлох нь итгэл төрөхүйц байдлыг ч мөн бууруулна. Та энэ олон чадваруудаар
өөрийгөө тодорхойлсноор яг яах гэж байгаа юм бэ. Эдгээр чадварууд
бүгдээрээ хамт байснаар хэн нэгний бизнесийн өсгөхөд туслана гэж үү.
9. Би сайн махруу ажилтан. Хэн нэг ажил
олгогч таныг махруу ажилтан гэдэг шалтгаанаар ажилд авна гэж үү. Больдоо залуу
минь энэ ойлголт аль аж үйлдвэрийн хувьсгалын үед улирч одсон. Би чамайг ажилд
авахыг хүсэхгүй байна. Чиний биеээ тоосон байдлыг биш
оюуны чадавх, гайхалтай санаануудыг чинь хүндэлдэг тийм хүний төлөө би
чамайг ажиллаасай гэж хүсч байна.
10. Би үр дүнг чухалчилдаг хүн. Энэ бол
ямар ч өөрийн гэсэн үзэл бодолгүй хэтэрхий ерөнхий, сул брендингийн тодорхойлолт
юм. Танд өөрийн гэсэн үзэл бодол, аливаа зүйлсийг харах өнцөг байх хэрэгтэй.
Түүнийгээ ашигла! Үүний оронд өөрийнхөө товч түүхийг ярьсан нь дээр:
No comments:
Post a Comment