2. Big Data/ Том дата
Том дата маркетингийн аппликэйшн нь зах зээл болон худалдан авагчдын мэдээллийг агуулж цаашдын төлөв байдлыг нь таамаглан дүгнэлт гаргадаг байна.
3Vs of Big Data нь маш өргөн дэлгэр мэдээллээс түлхүүр чиг хандлага болон, хэн тус зүйлийг хэрэглэж байсан, яг одоо өрнөж буй дата, бизнесийн дата хэлбэрүүд тэдгээрийг хэрхэн хувь хүний мөн чанарт тохируулан ашиглаж и-мэйл,вэб сайтдаа хэрэглэх вэ мөн цаашдын төлөв байдлыг хэрхэн таамаглах вэ зэрэг маш өргөн хүрээнд хэрэглэгддэг. Том датагын 3V гэдэгт:
• Volume – мэдээллийн цар хүрээ. Одоогын байгаа дижитал дата нь 2012 он гэхэд 2.5 зетабайт байсан бөгөөд үүнийг энэ дэлхийн хүн тус бүрийн тухай 400 гигабайт мэдээллээр илэрхийлж болох юм_.
• Velocity – хурд/өөрчлөлт. Дата/ мэдээллийн хуримтлал нь өдөрт л 2.5 эксабайтаар өсч гайхмаар хурдтай байгаа бөгөөд энэ нь жилд 40%-н өсөлтийг үзүүлж байгаа юм. Тус үзүүлэлт нь 2015 онд 7.9 зетабайтад хүрсэн байна.
• Variety – мэдээллийн төрөл зүйл. Энэ дижитал ертөнцөд орших олон төрлийн мэдээллүүд, тэдгээрийн төрөл зүйл нь үнэ цэнэ, текст, зураг, видео, мета дата гэх мэт олон зүйлсийг хэлдэг. Эдгээр нь техникийн дэвшилтэй салшгүй холбоотой бөгөөд өөр, өөр үйлчлүүлэгчдийн зан чанар дур сонирхлыг танихад ихээхэн ач холбогдолтой байдаг. Бид маркетингийн нэгж, төрөл зүйл, хурдан өөрчлөгдөж буй мэдээллийн бааз, тэдгээрийн хэрэглээ зэргийн хоёр боломжит үнэ цэнийг дурдаж байна.
• Big Analytics/Том дүн шинжилгээ – Том дата нь зүгээр нэг дотоод дүн шинжилгээнээс илүү зүйл юм. Жишээлбэл та өөрийн биеэн дэх усны хэмжээ, мэдээллийн төрөл зүйлээ шинжилж, шингэний хөдөлгөөний урьдчилан таамаглаж, усны хөдөлгөөний ойлгож, усны долгионыг харах юм. Мэдээлийн бааз нь таньд тухайн зүйлийн талаар мэдээллүүд байгаа мөн та зарим мэдээлүүдийг нэмээд олж болох ч асар их хэмжээний мэдээлэл тодорхой биш байдаг. Харин том дата нь эдгээр мэдээллүүдийг хэрэглэж, юу хэрэгтэй, яаж тэр үйл ажиллагаа, борлуулалт, хөдөлгөөныг таамаглахад хэрэглэгддэг. Тиймээс том дата нь бүхий л боломжит мэдээллүүдээ ашиглан үйлчлүүлэгчдээ ойлгон, дүн шинжилгээ хийх гайхалтай загвар юм.
• Big Automation/Том автоматжуулалт – Мэдээллийн хурд нь үйлчлүүлэгч/хэрэглэгчдий зан төлөвийг цаг тухайд нь мэдэж хангалттай мэдээллийг цуглуулснаар оновчтой шийдвэр гаргаж, үйлчлүүлэгчийн туршлагаа сайжруулахад хэрэгтэй болдог. Энэ нь том дата нь өнгөрсөн цаг дээрх туршлагууд дээр үндэслэн бодит цагын дүн шинжилгээг гаргах боломжыг бүрдүүлж өгдөг. Бодит байдал дээр , гүн, байнгын өөрчлөгддөг мэдээллийн бааз нь автоматжуулалт эсвэл багийн 1000,1000н зохион байгуулалт, мэдээллийн хөдөлгөөнийг шаардаж байдаг. Товчоор хэлвэл Том дата нь том автоматжуулалтыг явуулж байдаг.

No comments:
Post a Comment