Monday, April 3, 2017

Нийгмийн сүлжээнд хийгдсэн шинэчлэлүүд: 2017/02

Twitter

Өмнөх алдаагаа засах

Хоёрдугаар сарын 7нд Твиттер өмнөх алдаагаа засаж болох тохиргоог хийснээ зарласан. Энэ сарын эхээр мөн таныг  mention хийсэн хүмүүсийг хориглож, улмаар блок хийх боломжыг олгосон. Одоогоор твиттер доорх алхмуудыг хийгээд байна:

1.    Хүний эрхэд халдамтгай шинэ аккаунтуудыг хориглох ба хүмүүсийг тогтмол ажиглаж байх ба тэднийг шинэ аккаунт нээхээс нь урьдчилан сэргийлэх.
2.    Аюулгүй хайлтын илэрцүүдийг танилцуулах ба энэ нь хориглогдсон хаягаас ирэх жиргээнүүдэд тун мэдрэмжтэй хандах юм. 
3.    Хүний эрхэд халдсан, чанар муутай жиргээнүүдийг аль болох бууруулах

Эдгээр өөрчлөлтүүд ойрын хэдэн долоо хононгуудад хийгдэх төлөвтэй байна: 

Facebook

Аюулгүй байдлын шалгалтыг улам сайржуулсан

Хоёрдугаар сарын найманд Фэйсбүүкийн зүгээс аюулгүй байдлын үүднээс туслалцаа авах тохиргоондоо сайжруулалт хийснээ зарласан байна. Энэхүү сайжруулалт нь хоол, хамгаалалт, тэвээр зэрэг холбогдлх туслалцааг хүмүүст санал болгох нөхцөлийг улам нэмэгдүүлсэн байна.
Фэйсбүүкийн зүгээс постуудыг ангиалалд оруулж, байршлыг хэрэглэгчдэд шууд мессеж байдлаар явуулахаар тохиргоо хийсэн байна. Мөн, байгалын гамшиг,гал түймэр гэх мэт  хүний үйл ажиллагаатай холбоотой аюулын үед туслах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Эхний ээлжинд, тус нөхцөл бололцоог Америк, Канад, Шинэ Зеданд, Энэтхэг, Сауди Араб зэрэг улсуудын иргэд хүртэх эрхтэй байна.

Ялгавралан гадуурхах агуулга бүхий постоос урьдчилан сэргийлэх


Хоёрдугаар сарын 8-нд Фэйсбүүкийн зүгээс ялгавралан гадуурхахаас урьдчилан сэргийлэх зар сурталчилгааны бодлогоо танилцуулсан, үүнд:

·         Зар сурталчилгааны бодлоготоо шинэчлэл хийсэн бөгөөд Фэйсбүүкийн зүгээс шууд ялгавралан гадуурхсан сурталчилгааг хориглох юм байна
·         Зар сурталчилгааны бодлоготой холбогдсон нэгэн шинэ хэсэг нь боловсролтой мөн адил Фэйсбүүкийн ялгавралан гадуурхах үзлийн эсрэг нэмэлт мэдээллээр хангаж байна
·         Хэрвээ та шинэ технологи турших үзэх бол фэйсбүүкийн зүгээс таньд байр, ажилчид, зээл зэрэг өргөн хүрээнд дэмжих бололцоог нээж өгч байна
Фэйсбүүк нь бодлого тодорхойлогч, хүний эрхийн багйууллагуудтай хамтран ажилласны үндсэн дээр зарим шинэчлэлүүдээ хийдэг байна.

Маркетруудын анхааралд, дахин нэг шинэчлэл айсуй

Хоёрдугаар сарын 10нд фэйсбүүкийн зүгээс маркетруудад зориулан удахгүй хийгдэх шинэчлэлүүдээ танилцуулсан байна. Үүнд:
·         Фэйсбүүк, Инстаграмууд хуудсуудад сэтгэгдлийн түвшин, түүний мэдээллийн баазаар хангаж өгөх ба үүнд тухайн сурталчилгааг милсекундэд үзсэн хугацаа, милсекундын 50%-д нь сурталчилгаа дэлгэцэнд гарсан, 100%-д нь сурталчилгаа дэлгэцэнд гарсан зэргийг харуулах юм байна.
·         Видео худалдан авахад гурван сонголтыг санал болгох ба үүнд бүтнээр нь худалдан авах, зөвхөн дууг нь худалдан авах, 2 секундын худалдан авалт зэрэг орж байгаа юм байна.

Видеонд хийгдсэн өөрчлөлт

Хоёрдугаар сарын 14нд фэйсбүүкийн зүгээс видеондоо хэд хэдэн шинэчлэлүүдийг хийсэн. Үүнд:
·         Мэдээллийн самбар дээрх бичлэгний дуу – одоогын байдлаар дарж орохгүй л бол бичлэгний дуу нь сонсогдохгүй байгаа харин үүнийг Videos in News Feed Start with Sound орон өөрчилж болох боломжтой болсон байна.
·         Камерийн босоо байдлаас бичигдсэн видеонуудын харагдах байдлыг сайржуулсан
·         Мэдээллийн самбараа доогоо гүйлгэнгээ бичлэгээ үзэх боломжыг бүрдүүлсэн.
·          Facebook video app for TV* г бий болгосон байна. 

LinkedIn

Шинэ комментийг удаашруулах

Хоёрдугаар сарын 08нд Linkedin-ээс комментуудыг уртаас эхлэн дэс дараалалд оруулах боломжыг нээж өгсөн байна. Хэрэглэгчид одоо комментуудаа тэмдэглэж, арилгаж, нуух боломжтой болсон байна.:  


Илүү ихийг @MarketingMongolia хуудаснаас...



















No comments:

Post a Comment