Monday, March 13, 2017

Амжилттай хүмүүс амралтын өдрийг хэрхэн өнгөрүүлдэг вэ?

Hotwire.com-ийн үндэслэгч, Zillow компанийн гүйцэтгэх захирлыг 7н жилийн турш хийж байгаа 39 настай Спенсэр Раскофф нь амжилттай хүмүүсийн нэгэн төлөөлөл юм. Тэрээр гурван хүүхдийн аав бөгөөд гэртээ ч ажил дээрээ ч завгүй байдаг нэгэн юм.
Спенсэр амралтын өдрүүдээр юу хийхээс татгалздаг вэ? Уламжлалт арга барилаар ажиллах.
Жекүйлин Смит нь Спенсерийн “амжилттай хүмүүс амралтын өдрүүдийг хэрхэн өнгөрүүлдэг вэ?” нийтлэлийг бидэнтэй хуваалцсан юм.
“Би амралтын өдрүүдээр хэзээ ч оффис руугаа явдаггүй” гэж Спенсер хэлсэн, “гэхдээ би шөнө нь мэйлээ шалгадаг. Хагас сайн, бүтэн сайн нь бодлоо цэгцлэх, компани болон салбарынхаа талаар сайтар тунгаан бодох том боломж болдог. ”
1. Тэд тогтмол цагт босдог
Унтах цагаа амралтын өдрүүдэд тогтмол хэмнэлд оруулсан байдаг. Энэ нь хэсэг зуур таатай мэдрэмжийг өгдөг бөгөөд тогтмол нэг цагт босох нь таны хоногын хэмнэлд саад болдог. Таны бие нь амарсан, дахин сэргэсэн байх болно. Ингэснээр таны тархи тухайн цагт босоход бэлтгэгддэг бөгөөд, энэ нь яагаад хүмүүс сэрүүлгээсээ өмнө сэрдгийн шалтгаан юм. Та амралтын өдрүүдээр тогтмол цагт сэрснээр ядарсан аль эсвэл согтуу юм шиг мэдрэмжийг авахгүй юм. Энэ нь таны өдрийг бүхэлд нь сүйрүүлдэг. Түүнчлэн, таны тархи тогтмол цагт сэрэхэд бэлэн биш байгаа тул даваа гаригийн бүтээмжийг ч мөн бууруулдаг. Та хэрвээ унтах нойроо тохируулж суръя гэвэл эрт унтах хэрэгтэй.
2. Тэд өглөөг БИ цаг болгож өөртөө зориулдаг
Хэрвээ та гэр бүлтэй бол амралтын өдрүүдээр өөртөө цаг гаргах нь тун хэцүү байх юм. Өглөө сэрээд хамгийн түрүүнд өөрийн дуртай зүйлээ хийвэл, энэ нь танд маш их аз жаргал, оюун санааны тайтгарлыг олгох юм. Харин ажлын өдрүүдээр тогтмол цагт босох арга замууд үргэлж байж байдаг. Дөнгөж сэрсний дараах хоёр цагт таны тархи хамгийн дээд үзүүлэлтээрээ ажилладаг. Тиймээс та эрт босч ямар нэг оюуны ажил, хичээл хийвэл хамгийн үр дүнтэй байдаг.
3. Тэд бага зэргийн адал явдлыг ч төлөвлөдөг
Концерт, тоглоомын төвийн тасалбар худалдаж авах эсвэл саяхан нээгдсэн зочид буудалд захиалга өгөх гэх мэт. Эсвэл гүйдэг зам дээр гүйж, ууланд авирхаар төлөвлөдөг. Өмнө хийж байгаагүй, эсвэл удаан хугацааны турш хийгээгүй зүйлсээ хий. Хэрвээ та бямба гаригт ямар нэг сонирхолтой зүйл төлөвлөсөн бол энэ зөвхөн ням гаригийг илүү сайхан өнгөрөөгөөд зогсохгүй, 7 хоногын турш таныг илүү бүтээмжтэй байлгадаг байна.
4. Тэд хүслээ дагадаг
Амралтын өдрүүдээр өөрийн дуртай зүйлээ хий гэхээр юу болох бол хэмээн та бага зэрэг гайхаж магадгүй юм. Дуртай, сонирхолтой зүйлээ хийснээр задгай сэтгэж, шинээр бодох арга замуудыг олж, стрессээс зугтах шилдэг арга болж байдаг. Хөгжим тоглох, ном унших, бичих, зурах, хүүхдүүдтэйгээ тоглох зэрэг өөр, өөр зүйлсийг хийснээр энэ нь таныг өдөөж, ирэх 7 хоногтоо илүү үр бүтээлтэй байх нөхцөлийг бүрдүүлдэг байна.

No comments:

Post a Comment