Sunday, March 12, 2017

Шинэ ажилд хэрхэн дасан зохицох вэ ?

Хүмүүс, шинэ ажлын эхний саруудад дасаагүй газарт өөрийгөө дасгах гэж маш их яардаг. Гэхдээ өглөө бүр айдаст автсан, түгшүүртэй байдалтай босч, өдрийн турш тэр хэмнэлээ хадгалж таваас зургаан сар өнгөрсний дараа юу болдог вэ? Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж, энэ нь алдаа байсан мэт санагдах нь бий. Тиймээс үүнд, ганц л шийдлийг хамтдаа олцгооё
Хүлээгээрэй
Өөртөө анхааруулга өгөхөөс өмнө өөрөөсөө та өөрийн ирээдүйгээ энэ байгууллагатай хамт төсөөлж чадах уу гэдгээ асуух хэрэгтэй.
1. Надад энэ төрлийн ажлын туршлага байгаа юу?
Анх ажлын гараагаа эхэлж байхдаа нэг ажлаас тогтвортой байж чаддаггүй, нэг их удалгүй өөр ажилд ороод дахиад л гарчихдаг. Үүндээ үргэлж бусад хүмүүс, бусад зүйлсийг буруутгадаг хандлагатай байсан.
Хэдэн жил ажилласны дараа миний тэвчээргүй байдал, юманд бодитоор ханддаггүй зэрэг сөрөг хандлагууд нь бухимдал төрүүлж, энэ нь цаашлаад дараа дараагын шийдвэрүүдийг маш хурдан гаргахад нөлөөлдөг болохыг олж мэдсэн. Би энэ газар өөрөө ямар хувь нэмэр оруулж байна зэргийг бодохоос илүү тэдний буюу компани надад юу хийсэн талаар бодож ,эргэлздэг байсан.
Өөрийн шүүмжлэлтэй сэтгэл дундуур, шүүмжлэлтэй байдалдаа ямар арга хэмжээ авах вэ? Би ямар ч толгодгүй уул барих гээд байгаа юм биш байгаа гэдэг асуултыг өөртөө тавьж байсан. Хэрвээ “би шинэ бизнест, шинэ орчинд орсон байна, гэвч би хуучин ажилдаа хийж байсан шигээ бүхий л зүйлсийг хийвэл энэ тохиолдолд ганц л тогтмол нөхцөл байдал үүснэ... БИ”, би маш их цаг хугацааг дэмий өнгөрөөсөн ч би өөрийгөө хадгалсаар энэ хүртэл ирсэн. 
Хувийн зуршил нь урагш явахад чиглүүлэгч нөлөөтэй луужин болж байдаг.
2. Би яагаад энэ ажлыг сонгох хэрэгтэй вэ?
Тус албан тушаалын юу нь таныг сэдэлжүүлж байна? Юу нь таныг сэтгэл хөдөлгөм санагдуулдаг вэ? Эдгээр асуултуудын хариулт нь таныг дур хүслээ өдөөж, тухайн асуудлыг илүү амархан санагдуулахад тусалдаг байна. Энэ нь таны бэлтгэж байсан зүйлдээ хичээл зүтгэл гаргахад тусалдаг. Мэдээж, шинээр ажилд орсон хүн бүр тухайн ажилдаа чин сэтгэлээсээ дуртай байгаад байдаггүй. Зарим газрууд цалингийн хэмжээгээ өсгөх зэрэг сонсголонтой саналаар шинэ ажилтнуудыг урхиддаг. Минийхээр бол энэ бол эрсдэлтэй бизнес. Бидний олонх нь амьдралынхаа ихэнх хугацааг ажиллаж, байгууллагадаа байр сууриа олж, түүнээсээ сэтгэл ханамж авахыг зорьдог. Ажилгүй хүмүүс хурдан ажилд орохын тулд, хүссэнээсээ өөр ажилд орох эрсдэл гаргадаг тул үүнээс болгоомжлох хэрэгтэй. 
3. Би дургүй зүйлээ тэмдэглэсэн үү?
Асуудлын гол мөн чанарыг танин мэдсэнээр бодитой шийдвэр гаргах нөхцөл бүрддэг. Заримдаа, бухимдал таагүй байдалтай холбоотойгоор жижиг асуудлууд асар том санагдаж сөрөг мэдрэмжүүд давамгайлдаг. Ямарч эерэг зүйлс анзаарагдахгүй эсвэл дутуугаар үнэлэгддэг. Хэрвээ таны чадварыг оновчгүй ашиглаж байвал, тухайн ажлын орчинд байгаа бүхий л хүмүүс олж харах хэрэгтэй. Энэ нь бизнесийн курсэд суухтай ижил зүйл. Уйтгартай эсвэл таныг хөгжүүлэхгүй байгаа тэр үүрэг хариуцлагыг ол, тэгээд та өөрийн зүгээс тухайн компанид яг юугаар тусалж чадна гэж бодож байна. Тэр зүйлдээ төвлөр. Санаачлагатай байж, сайн дураараа боломжтой шинэ ажлуудыг хийх хэрэгтэй. Тэгээд хэдэн сарын турш тэвчээртэй байгаарай. Өөр газар ажилд орох талаар бодохоосоо өмнө, дотроосоо бүхий л боломжийг нээж илрүүлээрэй.
4. Миний хичээл зүтгэл нөхцөл байдлыг минь дээрдүүлэх болов уу ?
Нөхцөл байдлаа сайжруулахын тулд цаг хугацаа, тэвчээр, энерги зарцуулах хэрэгтэй болдог. Оролдлого хийх нь хамгийн чухал алхам бөгөөд асуудалд хэрхэвч амархан бууж өгч болохгүй. Асуудал хүнд эсвэл хөнгөн байх нь тийм ч чухал биш гагцхүү та хэзээд эерэг, мэргэжлийн хандлагаа хадгалах нь хамгийн чухал байдаг. Сөрөг хандлагууд нь таны ажлыг үзүүлэлт, нэр хүнд, хандлагад сөргөөр нөлөөлдөг тул аль болох ийм зүйлээс зайлсхийх нь чухал . Шургуу зан нь таны кареерийн үндсэн хүчин зүйл бөгөөд энэ нь таныг асуудлыг даван гарч, өөрийн хамгийн дээд үзүүлэлтийг гаргахад тусалдаг.
5. Удирдлагатайгаа учраа олж чадах болов уу ?
Таны дарга/захирал бодол уншигч биш. Бүх зүйлсийг хэцүү дарамттай гэдэг талаас нь биш, таны босс таныг өсөж дэвжихэд туслахыг хүсч байгаа гэдэг талаас нь заримдаа бодож байгаарай. Харилцаанд ялангуяа нүүр тулсан ярилцлагыг удирдлагатайгаа хийхдээ ямагт үнэнийг ярьж байгаарай. Учир нь тэд амархан мэдчихдэг. Ажлын үеэр маш олон тооны асуудлууд урган гардаг бөгөөд эдгээр асуудлуудыг шийдэхийн тулд ямар арга хэмжээ авснаа нотолж харуулах нь чухал байдаг.
“Гэхдээ энэ бол манай захирал гэдэг нь гол асуудал” би чамд хэлсэн шүү дээ. Эхний сар бол танай захирлын хувьд ч гэсэн танин мэдэх үйл явц үргэлжилж байгаа. Та чиний мэдлэг, чадвар, сул тал, хэрхэн өөрийгөө дайчилж байна, хэрхэн цагаа хуваарьлаж байна зэрэг бүхий л талаас чинь шинжиж, сорьдог. Хэрвээ хангалттай хугацаа өнгөрсөн ч өөрөөс тань идэвхтэй, эрчтэй байдал анзаарагдахгүй байгаа бол өөрийн бүтээлч, хүндлэгдэхүйц хандлагыг нэмэгдүүлээрэй. Заримдаа чиний хүчин чармайлт тэдний удирдлагын хэв маягтай хэрхэн уялдахыг зүгээр л таньж амжаагүй байдаг. Эсвэл, тэд зөвхөн таньд зориулсан менежментийг бий болгох нь ч бий. Харилцааны явцад юу чамайг удирдаж байна мөн тэдний хүлээж авах чадвараас нь улбаалж чиний эсрэг ямарч арга барилаар ажилласан гайхах хэрэггүй. “Чиний итгэдэг зүйлс тэдний үзэл бодолтой нийцэхгүй байгаа юм биш биз” зэрэг асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй болдог. Ихэнх тохиолдолд удирдлагууд нь өөрийн үзэл бодолдоо эргэлздэггүй. Ажилтай холбоотой бүхий л харилцаа нь уян хатан чанар, буулт хийх зэргийг шаарддаг тул үүнийг санаж явах хэрэгтэй.

No comments:

Post a Comment