Sunday, March 12, 2017

2017 онд дэлхийн хөгжлий чиг хандлагыг тодорхойлох технологийн 6 тренд

Том дата, интернетийн дэвшил, виртуал орчин эдгээр нь 2016 онд хурдацтай хөгжсөн бөгөөд бид эдгээр технологийн салбаруудыг 2017 онд ч мөн үргэлжлүүлэн хөгжиж, цар хүрээгээ тэлнэ гэж таамаглаж байна.
Үнэндээ 2017 онд эдгээр технологиуд зөвхөн компаниуд, том корпорацууд, технологийн холбогдолтой л мэргэжилтнүүдийн хүрээнээс тэлж илүү өргөн цар хүрээг хамрах хандлагатай байна. Үүлэн технологийн тусламжтайгаар үйлчилгээний салбар илүү хүчтэйгээр хөгжих юм. Тухайлбал, технолийн тусламжтайгаар тухайн орчинд очсон мэт, тухайн зүйлийг хэрэглэсэн, амталсан мэт мэдрэмж авч виртуал орчин жинхэнэ утгаараа ардчилагдах юм.
Энэ бол 2017 онд таамаглаж буй хамгийн том таамаг юм. Байгууллагуудын манлайлах эрмэлзэл тун өндөр байх бөгөөд эдгээр технолиудыг аль болох өөрийн үйл ажиллагаандаа ашиглан ялгархыг хүсэх болно.
Ухаалаг төхөөрөмжүүд улам ухаалаг болно
Сурах үйл явцад тусалдаг машин,гэр ахуйн хэрэгсэл,энтертайнмент, гэрэлтдэг, бичдэг зэрэг дэд бүтцүүдэд бүхий ухаалаг төхөөрөмжүүдэд баярлалаа. Эцэст нь бид утсыг 10аад жилийн турш хэрэглэсний дараа ухаалаг утас гэж нэрлэсэн, одоо энэ нь улам л нарийн, олон үйлдэлтэй болж байна. AI, siri, Ok google, OS зэргийг агуулсан нь эхний алхам байсан бөгөөд эдгээр нь жинхэнэ утгаар ухаалаг гэж нэршлийг хэрэглэхэд нөлөөлжээ. Энэ жил бид энэ үйл явц улам эрчимжихийг харах болно. Автомат туслагч нар улам л олон үйлдэлтэй, улам л урьдчилан тааварлах чадвартай болох бөгөөд IOT төхөөрөмж нь гэрийн гэрэлтүүлгийн систем, хамгаалалтын систем, агааржуулах системүүдийг улам ухаалаг болгож бидний хүсэлт улам ихээр нийцүүлэх болно.
Software, hardware-ийн хөгжил ч мөн үргэлжилнэ
Корпорацууд дэд бүтцэдээ software-ийг онцгойлон анхаарч байна, тэр дундаа үүлэн технологийг ашиглан хэрэглэгчдэд илүү олон үйлчилгээг санал болгож байна. Яг үүнтэй зэрэгцээд сервер, багтаамж зэрэг hardware-ийн шийдлүүд ч мөн адил хөгжиж, илүү хямд үнэтэй болж байна. Эдгээр нь 2017 онд улам газар технологийн бас нэгэн чиглэл юм. Гартнерийн шинжээчид дэлхий нийт 2017 онд IT технологид 3.5 их наяд төгрөг зарцуулах таамгыг дэвшүүлээд байна.
Бид бодит ертөнцөд бага хугацааг өнгөрүүлж, виртуал орчинд улам их цагийг өнгөрөөх болно
2016 онд маш олон хүмүүс анх удаа шинээр үйлдвэрлэгдсэн хэрэглэгчдэд зориулагдсан төхөөрөмжүүдийн тусламжтайгаар виртуал орчны анхны мэдрэмжийг авсан. Энэ нь ихэвчлэн цөөн хэдэн компаниудын хүрээнд, хязгаарлагдмал төсөвтэй явагдаж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд технологийн салбарт улам бүр л цар хүрээ нь тэлж байна. Бүх нийтэд зориулсан төхөөрөмжүүдийг хэн бүхэн хэрэглэх боломжтой болж байгаа бөгөөд улам олширч буй нээлттэй эх үүсвэрийн software-үүд нь хэрэглэгчдийг өөрийн ертөнцийг бий болгож, бодит мэт орчныг мэдрэх боломжийг олгож байна. Энэ үйл явц 2017 онд ч мөн хурдацтайгаар үргэлжлэх төлөвтэй байна.
Бүтэцгүй дата нь өөрийн нууцаа үр ашиггүй болно
Утасны бүртгэл, и-мэйл, гар бичмэл, видео, аудио зэрэг байгууллагуудын гараар бичиж, тэмдэглэдэг мэдээллийн сангууд нь бүхлээрээ эгнээ, мөр бүхий тоон шинжилгээний хэлбэр лүү шилжинэ. Тус салбарт зураг таних, сэтгэл зүй тодорхойлогч, эх хэлний үйл явц бүхий технологиуд шинэ шатанд гарч, 2017 оны томоохон бизнесүүдийн нэг байх болно. Байгууллагуудын асар их цаг хугацаа зарцуулдаг үйлчилгээнүүд, жишээлбэл: харилцагчийн үйлчилгээний операторын ажлыг “тэр даруйд нь үйлчлүүлэгчийн хүссэн мэдээллийг өгөх” технологийн шийдлүүд гарч сэтгэл ханамжийг нь нэмэгдүүлсээр байна. Үйлчилгээний салбарт энэ төрлийн технологиуд улам өргөн дэлгэр болох бөгөөд үүлэн системийн тусламжтайгаар жижиг, дунд бизнесүүдийн хувьд ч мөн томоохон байр суурь эзлэх юм.
Блокчэйн технологи өөрийн үр шимээ гаргаж эхэлнэ
Блокчэйн нь биткойны дижитал төлбөрийн нэгдсэн технологи бөгөөд онлайн гүйлгээ, гэрээ зэрэг бүрэн хувьсгал явуулж байна. Гартнерийн таамаглаж буйгаар, 2022 он гэхэд блокчэйн бизнесийн нэгдсэн үнэлгээ 10 тэрбум долларт хүрэх аж. Бид аль хэдийн томоохон банкууд блокчэйнд хөрөнгө оруулаад эхэлснийг харж байгаа билээ. Ямар ч байсан 2017 он гэхэд IOT хэрэгсэлд суурилсан блокчэйн аппликэйшн гарах нь тодорхой болсон. Ухаалаг, автоматжуулалттай нэгдсэн данс нь зуу, мянга, сая сая виртуал холбоос бий болгох төлөвтэй байна.
Бид шинэ санааг ижил цагт, 2 өөр газар хэрэгжүүлэх болно
Telepresence хэмээх виртуал болон дижитал хос ойлголтуудыг нэгтгэн хүнийг нэг цагт, 2 өөр газар оршин байлгах боломжийг бүрдүүлсэн байна. Дрон болон удирдлагын төхөөрөмж нь хүний гараар хийгдэх үйл ажиллагааны хил хязгаарыг давсан түргэн хугацаанд хийгдэх шаардлагатай зүйлсэд хэрэглээ нь улам нэмэгдсээр байна. Хүний биед хийгддэг мэс засал зэрэг нь удирдлагатай робот, удирдлагатай багаж зэргээр хийгдэж байгаа нь аз туршсан хэрэг мэт боловч бидний төсөөлж байгаагаас ч богино хугацаанд нийтийн хэрэглээнд нэвтрэх юм. Хамгийн энгийн аппликэйшнээр уулзалтуудыг виртуал орчинд хийнэ (Жишээлбэл: Skype), түүнчлэн энэ төрлийн хэрэглээ нь хүмүүст яг одоо болж буй мэт сэтгэгдлийг төрүүлэх болно. Илүү дэвшилтэд технологи нь хил хязгаарт баригдахгүй бөгөөд тухайлбал далайн гүнд шумбаж буй мэт бодит мэдрэмжийг хүмүүст өгөх аж.
2017 онд болох нэгэн тодорхой зүйл нь, эдгээр технологийн дэвшлүүд нь дэлхий дээрх бүхий л бизнесүүдэд маш том боломжуудыг олгох болно.

No comments:

Post a Comment