Sunday, March 12, 2017

Видео маркетинг ирээдүйг тодорхойлж байна

Үйлчлүүлэгчид брендүүдтэй видео контентоор дамжуулан улам, гүнзгий харилцаа тогтоож байна. Технологи улам ойртох боломжыг олгосоор
Өнөөгийн хамгийн амжилттай видео маркетингийг илүү дотно, илүү хүртээлтэй байдлаар Greenhouse гэх мэт студи, агентлагууд хүмүүст үзүүлж байна. Агшин зуурын хүний яриа агуулаагүй бичлэгүүд үзэгчдийг бүрэн өөртөө татаж, төвлөрүүлж байна. 
“Видео нь үнэхээр үр дүнтэй байгаа бөгөөд яагаад гэвэл үүний ард стратеги, зорилго байгаа” гэж Explore Media-н бизнес хөгжлийн захирал Сара Гитерсонк хэлсэн байна. “Call to action буюу бичлэгний доор байх өөр бичлэгнүүд рүү чиглүүлэх байдал нь хүмүүст мэдрэмжийг үлдээж чадаж байна. Тус бичлэгүүд нь би үүний талаар илүү ихийг мэдмээр байна, энэ бичлэгэн дээр гарж байгаа зүйлийг би худалдаж авмаар байна” сэтгэгдлийг төрүүлдэг байна. Үйлчлүүлэгчдийг өөртөө татах маш олон арга техник байдаг. Гэхдээ амлая видео контент бол үнэхээр онцгой.
Гитерсонкегийн хэлж байгаагаар түүнийг арваад жилийн өмнө продакшнаа эхлүүлж, бренд видеогоо хийгээд Youtube-д байршуулаад хэдэн like авхыг нь хүлээдэг байж. Энэ нь тус видеог үзэх жинхэнэ шалтгаан байж чадаагүй бөгөөд одоо брендүүд үйлчлүүлэгчид онлайн орчноос юу олж авч байгааг тэмдэглэдэг болсон. Тэд үйлчлүүлэгчид өөрийн амьдралд хамааралтай түүх, видеог үзхийг хүсдэг болсон. Тэд яагаад үүнд анхаарал хандуулах ёстой вэ гэдгийг мэдхийг хүсдэг болсон.
“Хэрвээ продюсерүүд контент үйлдвэрлэж байвал” тэд зөв чиглэлдээ явж байна. Үйл явц өөрчлөгдөж байна гэж Гитерсонке хэлжээ.
Видео нь сонирхогч, мэргэжлийнхэн гээд хэнч үзсэн ойлгогдохуйц, энгийн байж чадвал агентлаг, брендүүдийн видео контент илүү амжилт олно. Видеоны доорх хэрэглэгчидийн санал хүсэлтэнд шууд хариу үзүүлж санал бодлоо солилцох нь видео контентийн нэгэн том онцлог юм.
Видео маркетингийн ачаар, бренд болон хэрэглэгчдийн хоорондын зай улам ойртож байгаа бөгөөд магадгүй түүхэнд байгаагүй хамгийн ойрхон зайтай болсон байж ч магадгүй юм. Үзэгчид видеонуудыг тухайлсан сувагт тааруулж байгаа бөгөөд энэ нь брендийг хөгжлийг улам түргэсгэж байна. 

No comments:

Post a Comment