1. Энэ бол нэг хотын талаар түүх
Монгол улс тодорхой хоёр хэсэгт хуваагдана. Нэг хэсэг нь тайван хөдөөгийн нүүдэлчид, тэдгээр нь материаллаг зүйлсд шунадаггүй, өөрсдийн энгийн амьдралдаа дасан зохьцсон байдаг. Харин нөгөө хэсэг нь Улаанбаатар, товч нэр нь UB. Баян, боловсронгуй, чинээлэг амьдралын төлөөх үйл явц эд өрнөдөг бөгөөд маш хурдтайгаар цар хүрээгээ тэлж байгаа юм. Хүн ардыг нь ахуй соёлоо бахархах үзэл холбон нэгтгэж байдаг. Мөн олон улсын брендүүд олон тоогоор Монголын нийслэлд зах зээл дээр бизнесээ эхлүүлж, зогсоож байдаг.
2. Энэ бол Монголын давтагдашгүй шинж, чанарын бахархал
Монголын хүн ам 3 сая хэдий ч ихэнх хүмүүс нь хөдөө, нутагт төрсөн эсвэл тэндээс гаралтай байдаг. Монгол угсаатнууд төв азийн нутгаар тархсан байдаг ба эдгээр нь бүгд нийлээд одоогийн Монголын хүн амаас дор хаяж хоёр дахин их тоотой болох юм. Эдгээр Монгол угсаатнууд нь Монголын соёл, уламжлалыг өвлөн авсан байдаг бөгөөд Оросын өмнөд хэсэг, Хятадын хойд хэсгээр суурьшсан байдаг.
3. Шинэ зүйлс сэтгэл булаам байдаг
Монголын худалдан авагчид их сониуч зан төлөвтэй бөгөөд үүнийг ашиглан тухайн зах зээлд асар их ашиг олох боломжтой. Хүмүүс шинэ брендэд нээлттэй хандаж, шинэ бүтээгдэхүүнийг туршиж худалдан авч байдаг. Шинэ зүйлс нь брендийн үнэнч хэрэглэгчдийг алдагдуулдаг нь баримтаар батлагдсан бөгөөд тэгхээр бизнесүүд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үргэлж шинэлэг, сэтгэл хөдөлгөм байлган шинэчилж байх хэрэгтэй. Нүүдэлчин соёл иргэншил нь дараагийн зүйл рүү шилжхэд үргэлж бэлэн байлгадаг бөгөөд үүгээр яагаад орон нутгийн бизнесүүд эрчтэй эхлээд хэдэн сарын дараа сулардгыг тайлбарлаж болно.
4. Зөрчилдөөнийг олж, таамаглах
Монголын үйлчлүүлэгчид барууны чиг хандлагыг дагаж, тэдний амьдралын хэв маягыг үлгэр жишээ болгодог уламжлалт хандлагатай. Азийн бусад орнуудыг бодвол бодьгалч үзэл ноёлсон байдаг бөгөөд хамтын, нийтээр гэсэн хандлага давамгайлдаг. Гэвч, бусад хуучны хүмүүс хуучнаар ЗХУ-н гаралтай бүтээгдэхүүн, үйлчилгээнд илүү элгэсэг ханддаг. Монголын бие даасан соёл, чанартай бүтээгдэхүүн хэрэглэх сонирхол зэрэг нь өсч байгааг байгалын гаралтай гоо сайханы бүтээгдэхүүн зэргээс харж болно. Барууны нөлөө их хэдий ч, цагаан сар нь гэр бүлээрээ цуглах асар өргөн хүрээнд тэмдэглэгддэг баяр юм. Харин телевизийн шоу дотроос хамгийн алдартай нь Солонгос драмууд байдаг.
5. Залуу улс хэдий ч, үйлчлүүлэгчид нь дундаж биш
Монголын хүн амын гуравны нэг нь 15-аас доош насных хэдий ч хүн амын дундах баялгын хуваарьлалт, амьдралын орчин зэрэг нь эрс тэс тул үүнийг анхаарах хэрэгтэй . Энэ улсын ирээдүй нь залуу хүмүүсийн гарт байдаг ч орон нутагт эсэргээрээ насанд хүрсэн хүмүүс ихэнх хувийг эзэлдэг. Одоогийн чинээлэг үйлчлүүлэгчид нь 30-аас дээш насныхан бөгөөд бага багаар залууст зориулсан бренд тус зах зээлд хөлөө тавьж эхэлж байна.
6. Хямдхан бол хэрэггүй
Монголчууд үнийн тал дээр маш сонирхолтой ханддаг, гэвч тэд худалдан авч байгаа зүйлсийнхээ үнээс илүү чанарт анхаардаг. Арваад жилийн турш импортын чанар муутай бараанууд хүлээн авсны дараа худалдан авагчид үнийн тал дээр их сэжигтэй хандах болсон. Хямд үнэтэй барааг анзаарахгүй өнгөрөөх нь элбэг бөгөөд бусад хүмүүс худалдан аваад чанарыг нь мэдэрсний дараа худалдан авах хандлагатай байдаг.
7. Хангалттай хэмжээний үйлчлүүлэгчид онлайн орчинд, сошиал медиа хэрэглэж байгаа
Телевиз маш өргөн цар хүрээг хамарч, үүгээр дамжин гарсан мэдээ, олон ангит кино, хошин шог зэрэг нь богино хугацаанд олон нийтэд хүчтэй нөлөөлж чаддаг. Чөлөөт цагаа ихээр онлайн орчинд өнгөрөөж, нэгэн зэрэг олон хэрэгсэл ашигладаг. Бренд менежерүүдийн хувьд сошиал медиа нь сайтар ашиглаагүй боломж болж байгаа бөгөөд ихэнх брендүүд хөгжилтэй, сонирхотой үйл ажиллагаагаар хэрэглэгчдэд таалагдхаар оролдож байна.
8. Өөр, өөр хэмнэлтэй үйл явцууд
Нөгөөтэйгүүр, Монгол бусад орны заавал даван туулдаг зах зээлийн үеүүдийг алгассан байдаг. Маш олон хүмүүсийн анхны утас нь товчлууртай байсан, анх удаа интернетэд орохдоо ухаалаг утаснаас биш суурин компьютерээсээ орж байсан. Интернэт банк маш хурдан хувьсан өөрчлөгдөж байгаа бөгөөд ухаалаг утаснаасаа бүх гүйлгээгээ хийх боломжтой болсон. Энэ нь бусад зах зээлд ч гэсэн шууд нөлөөгөө үзүүлж байгаа.
9. Мэдээлэх, урамшуулах
Монгол нь маш олон дэлхий брендүүдийн хувьд шинэ зах зээл байж болох ч эндхийн хүн ард 10-аад жилийн өмнөөс брендийг ихээр хэрэглэх болсон бөгөөд энэ төрлийн сурталчилгаа нь хэдийн танил санагддаг болсон. Мэдээлэл асар чухал бөгөөд үйлчлүүлэгчид брендтэй маш сэтгэл хөдлөлтэй хандаж , үүнээс маш их сэтгэл ханамжийг авдаг. Ширээ тойрон суух гэр бүлийн гишүүд байн байн телевизийн сурталчилгаанд өртдөг ч тухайн брендийг массаар хэрэглээд ирхээр үнэ цэнэ нт буурч өөр брендийг хайж эхэлдэг. Чингис хааны уламжлалыг анзаарахгүй өнгөрснөөр та эрсдэлд учирж болох юм. Түүнийг нэрийг нисэх буудлын хаанаас ч олж харах боломжтой бөгөөд ,төв талбайгаас эхлээд архиний шилэн дээрээс , орон нутгын гол онгоцны буудал зэрэг хаанаас ч олж харах боломжтой. Түүний нэр нь чанар гэсэн утгыг илтгэдэг ч хаа сайгүй харагдах болсон нь бага зэрэг үнэгүйдүүлэх хандлагатай байгаа.
10. Хувирамтгай байх шалтгаан
Монгол хүмүүс мөнгөтэй болонгуутаа шууд их хэмжээний худалдан авалт хийх хандлагатай байдаг. Эдийн засаг нь байгалын баялгаас шууд хамааралтай байдаг бөгөөд өргөн хэрэглээний барааны үнэ өндөр байхад эсэргээрээ жижиглэн худалдаа сайжирдаг. Тиймээс брендүүд жижиглэн худалдаачид үүнд зориулж савлагаандаа анхаарах хэрэгтэй. Улирлын төгсгөлд зарлагдах хямдрал нь Монголд шинэ үзэгдэл бөгөөд үнэ хямдарсан байгааг хараад худалдан авагчид үргэлж баяртай байдаг. Хямдрал үзүүлснээр хугацаанаасаа нэгээс, хоёр сарын өмнө зарагдаж дуусах нь байдаг
No comments:
Post a Comment