Wednesday, December 13, 2017

Таны ажлыг хөнгөвчлөх 5 хэрэгсэл

workgroup-teamwork-desk-office
Монголын ихэнх компаниуд уламжлалт менежментийн арга барилаас илүү орчин үеийн хэв маяг руу шилжиж байгаа энэ цаг үед тэдэнд үйл ажиллагаагаа илүү боловсронгуй, илүү хурдтайгаар явуулахад тус болох хэрэгслүүдийг энэ удаад онцолж байна. Өдөр тутмын ажлын үйл явцыг удирдах ажилтан заавал биеээр очиж шалгадаг, нүүр нүүрээ харан уулзаж байж ямар нэг шийдэлд хүрэх зэрэг цаг хугацаа алдах явдал бидний амьдрал тохиолдсоор л байна. Мөн, ажилтнуудыг өнгөц үзэмжээр биш илүү бодитоор дүгнэх  зэрэг үнэлгээний зарим нэг асуудлуудыг ч мөн эдгээрийн тусламжтайгаар шийдэх боломжтой юм.  Хэрэгсэл бүр өөр, өөрийн гэсэн зориулалттай тул ажиллаж буй алба, хэлтсийнхээ онцлогт тохируулан хэрэглэх нь илүү тохиромжтой.

  1. Trello
Trello.logo_Trello нь төслийн менежмент, багийн үйл ажиллагааг сайжруулахад гайхалтай зохицох хэрэгсэл юм. Үндсэндээ танай ажлын бүх гишүүдийг багтаасан цахим төлөвлөгөөний самбар үүсэх ба энгийн бүтэцтэй энэхүү хэрэгслийг ашиглан та өөрийн багын төслийн хийгдсэн ажил, хийгдэж байгаа ажил мөн ирээдүйд хийгдэх ажлын жагсаалтыг харж, хамт олноороо гүйцэтгэлээ тодорхойлох боломжтой юм. Trello-г үр дүнтэй ашиглахын тулд та болон танай баг хэд хэдэн зүйлсийг зуршил болгох хэрэгтэй болдог. Үүнд, хийгдсэн ажил, шинээр үүссэн ажил, ажлын үйл явц бүрийг Trello дээр заавал оруулж хэвших болон та ажил дээрээ байгаа л бол Trello-г үргэлж нээлттэй байлгаж үйл явцыг хянан, цаг алдалгүй хариу үйлдэл үзүүлдэг байх хэрэгтэй.  Жишээл, та компанийнхаа маркетингийн албанд ажилладаг гэж  бодъё.  Энэ тохиолдолд зүүнээс баруун тийш реклам, судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, шинэ санаа гэх мэтчилэн  board-уудыг үүсгэж тэдгээрт list үүсгэн хөтөлгөө хийж явах юм. Хөтлөхдөө ажлуудыг эхэлсэн, ид дундаа явж байгаа, дууссан зэрэг үндсэн 3н төрөлд хувааж ойлгох ба маш яаралтай, яаралтай, хугацаа хангалттай гэх мэтчилэн label-үүдээр үүсгэсэн самбаруудаа тодотгож болох юм. Хамгийн гол нь эдгээр бүх боломжуудыг ашигласны төлөө та ямар ч төлбөр төлөхгүй юм байна лээ шүү ;)
Trello хэрэглэх аргачлал болон илүү нарийвчилсан мэдээллийг доорх холбоосоор авах боломжтой
Холбоос: https://trello.com/   , https://www.youtube.com/watch?v=xky48zyL9iA

  1. Asana
Asana_logo_newТөслийн менежментийн хамгийн сайн хэрэгслийн нэгд Asana нь зүй ёсоор тооцогддог. Ажиллах горимын хувьд Trello-той үндсэндээ ижилхэн. Гэхдээ ерөнхий хэв шинжийн тухайд ажлын үйл явцдаа өнгө өнгийн шошго, стикер зэргийг ашиглах дургүй хэт албан ёсны хүмүүст илүү тохиромжтой санагдсан. Мөн, trello-оос ялгаатай нь таны оруулсан бүх ажлууд дээрээс доошоо жагсаалт байдлаар гардаг бөгөөд ажлуудаа хуанли хэлбэрээр харж ажлынхаа үйл явцыг хянах боломжтойгоор онцлогтой. Энэ төрлийн хэрэгслүүдэд тухайн ажилд холбогдох эзэд, дуусвал зохих хугацаа зэргийг оруулдаг. Төлбөрийн тухайд үнэгүй хувилбарыг нь 15 хүртэлх гишүүдийн хязгаарлалттайгаар хэрэглэх боломжтой бол үүнээс олон гишүүтэй,олон функц бүхий үйлчилгээг хэрвээ авахыг хүсвэл сар бүрийн 1 хүний 8.33$ төлөх хэрэгтэй.
Холбоос: https://asana.com


  1. Alldone.io
2000px-Alldone_logotype.svgӨмнө нь та бүхэнд “Scrum менежментийг хэрэгжүүлсэн нь” хэмээх блогыг хүргэж байсан билээ. Alldone нь скрам менежментийг хэрэгжүүлэгчдэд зориулагдан бүтээгдсэн бөгөөд зарим мэргэжилтнүүд үүнийг trello, asana-с ч илүү хэмээн онцолдог. Хэрвээ танай албан/хэлтэс скрам менежментийг хэрэгжүүлдэг, хэрэгжүүлэхээр оролдож байгаа бол alldone-г ашиглавал илүү үр дүнтэй байх болно шүү
Холбоос: https://alldone.io

  1. Slack
downloadӨнөө цагт олон байгууллагууд Facebook-г  харилцаа холбооны хэрэгсэл болгон ашиглаж байна. Гэвч, энэ нь заримдаа тийм ч тохиромжтой бас албан ёсны байж чаддаггүй. Slack нь дээрх 3н хэрэгсэлтэй харьцуулбал илүү харилцаа, холбооны зориулалттай гэдгээрээ онцлог. Үндсэндээ та ажлын хүмүүстэй  харьцах эсвэл өөрийн мэргэжилтэй холбоотой дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүсийн хэлэлцүүлэг нэгдэн орж тэдэнтэй хөл нийлүүлэх боломжтой байдаг. Албан ёсны хэрэглээнд и-мэйл мэдээж хамгийн сайн сонголт байдаг ч илүү хурд шаардсан, түргэн хугацаанд мэдээлэл солилцох гэдэг ойлголтод slack илүү нийцнэ. Зураг, дуу, бичлэг, word, excel гээд л бүх төрлийн файлыг багийнхантайгаа болон ажлын хамтрагчтайгаа хуваалцах боломжтой бөгөөд үнэгүй хувилбараар та 5GB хүртэл багтаамжийг ашиглах боломжтой байна.
Холбоос: https://slack.com


  1. Wunderlist
wunderlogoДээрх 4н хэрэгсэлтэй харьцуулахад Wunderlist нь илүү хувийн зохион байгуулалтыг сайжруулахад чиглэгдсэнээрээ онцлог. Танай албаны бусад гишүүд дээрх хэрэгслүүдийг сонирхохгүй, хэрэгжүүлэх хүсэлгүй байлаа гэж бодоход ядаж ажилтан та өөрт оногдсон ажлуудаа маш сайн зохион байгуулж, хянахад хэрэгтэй биздээ. Үүнд харин Wunderlist тусалж чадна. Зөвхөн ажил ч гэлтгүй гэр бүл, хобби, сурах зүйлс зэрэг олон жагсаалтыг гаргах боломжтой бөгөөд жагсаалт бүрийг зураг, нэмэлт тайлбар зэргээр баяжуулж болохоор хийгдсэн. Миний хувьд өглөө нь оруулсан ажлуудаа өдрийн төгсгөлд бүгдийг зөвлөгдсөн байгааг хараад “тухайн өдөр би үр бүтээлтэй байжээ” гэх мэтчилэн маш их сэтгэл ханамжийг авдаг. Жагсаалтууд зөвлөгдөх тоолонд жингэнэх дууг нь бас их ГОЁ  санагддаг болсон шүү
Холбоос: https://www.wunderlist.com/
Энэ удаагын блог та бүхэнд таалагдсан гэдэгт найдаж байна. Санал, сэтгэгдэл байвал коммент хэсэгт үлдээнэ үү

Saturday, December 2, 2017

Интернет орчинд өөрийгөө хөгжүүлэх боломжууд

Орчин үеийн хүмүүсийн амьдралын хэв маяг маш завгүй болж, өдөр тутамдаа бүх зүйлсийг улам хурдан хийх шаардлагатай тулгарч байна. Түүнчлэн, бидний их сургуулиас авдаг мэдлэг мэдээллүүд тухайн үедээ шинэ соргог байдаг ч хэдэн жилийн дараа үр нөлөөт байдлаа алдах, хуучрах зэрэг асуудлууд байгаа нь нууц биш. Тиймээс, өөрийгөө тасралтгүй хөгжүүлж  боловсролдоо update хийж болох хэд хэдэн онлайн боломжуудыг  та бүхэнд санал болгож байна.
  1. Hubspot academy
Монголын зах зээл дээр хамгийн эрэлттэй топ 10н ажлын байрны нэгт маркетингийн менежер зүй ёсоор тооцогддог. Маркетингийн менежерүүдийн шинэ тутамд сурах зайлшгүй шаардлагатай чадвар болох inbound marketing, content marketing, email marketing гэх мэт нийт 12 төрлийн сургалтыг та Hubspot-оос  үнэгүй авах боломжтой. Бүх агуулга Англи хэл дээр заагдах бөгөөд үзэж дууссаныхаа дараа шалгалт өгөөд тэнцсэн тохиолдолд Hubspot-оос баталгаажуулсан сертификатыг олгодог. Сертификатаа нэгэнт авсан бол Linkedin хаяг дээрээ байршуулах, cv-н дээ оруулах, нэрийн хуудсан дээрээ логог нь байршуулах гээд төрөл бүрээр ашиглах боломжтой юм байна лээ шүү. Миний хувьд hubspot inbound marketing, content marketing зэрэг курсуудыг үзсэн бөгөөд тухайн суралцагч хэлний түвшнээсээ хамаараад нэг сургалтад дунджаар 14 хоногоос 2 сарын хугацаа зарцуулах юм шиг санагдсан. Хэрвээ Монгол хэл дээр танхимын сургалт байдлаар суралцмаар байгаа бол BZP consulting Монголд яг энэ агуулгаар хичээллэдэг юм байна лээ.
Hubspot-н талаар: Hubspot нь инбаунд маркетинг, борлуулалтын программ хангамжийн чиглэлээр анх 2006 онд үүсгэн байгуулагдаж байсан. Анх 255,000$-оор үнэлэгдэж байсан ч одоо 77 сая доллараар үнэлэгдэх дэлхийн 100 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулж байгаа улам өргөжиж байгаа компани юм.

Холбоос: https://app.hubspot.com

        2. Coursera

Дукэ, Иэл, Колумб, Принтсон гэх мэт дэлхийн шилдэг их сургуулиудын 1,800 гаруй хичээлүүдийг та энэ courserа-аас авах боломжтой. Хичээлүүд нь 100% онлайн орчинд, Англи хэл дээр видео хэлбэрээр явагддаг. Мөн адил хичээлээ үзээд шагналтандаа тэнцсэн тохиолдолд онлайн сертификат олгогдох бөгөөд үүгээр та Linkedin профайлаа чимэх боломжтой юм. Гэхдээ, шинэ мэдлэг олж авахын тулд заавал дахин их сургуульд сурч хэдэн жил алдахгүй эсвэл сургалтанд сууна гэж унааны зардал, нэмэлт цаг зарцуулахгүйгээр сурах боломжтойгоороо эдгээр сургалтууд нь давуу талтай юм. Төлбөрийн хувьд хичээлүүдийг видео хэлбэрээр үзэхэд таниас ямар нэг мөнгө шаардахгүй ч сертификат авах хүсэлтэй бол та төлбөрийг нь төлөөд шалгалт өгөх боломжтой.

Coursera-н тухай: Анх 2012 онд Стэнфордын их сургуулийн компьютерын шинжлэх ухааны профессор Андрью Нж, Дапне Коллер нар тус сайтыг үндэслэж байсан. Компанийн анхны үнэ нь 16 сая доллар байсан бол өдгөө 146 сая доллараар үнэлэгдэх 29 улсын 149 их сургуультай хамтын ажиллагаатай томоохон байгууллаг болж чадсан байна.

Холбоос: https://www.coursera.org
  1. Learn one












Тэртээ 90-ээд онд Энхбат гуай биднийг интернеттэй учран золгуулж байсан бол өдгөө түүний компани Монголчууддаа онлайнаар боловсрол олгох Learn.one.mn сайтыг үүсгэн байгуулжээ. Google-н дагалдах программ хангамжууд болон хялбар аргаар вэб бүтээх, эмэйлийн зохистой хэрэглээ зэрэг 10н сургалт нээлттэй. Төлбөрийн тухайд зарим сургалтууд нь үнэгүй үлдсэн хэсэг нь 15,000~70,000₮-ний үнэлэмжтэй байсан. Магадгүй интернетээр юм сурахад мөнгө төлнө гэхэд эвлэрэхэд хэцүү санагдаж магадгүй ч 6-8н сарын агуулгад ийм хэмжээний төлбөр төлнө гэдэг бол үнэхээр боломжын үнэ шүү .
Холбоос: https://learn.one.mn/
  1. Khan Academy










Англи хэл, математик, шинжлэх ухаан, инженерчлэл, программ хангамжийн суурь, Америкийн түүх, санхүү, SAT, GMAT-н бэлтгэл гээд л маш өргөн хүрээний мэдлэгийг хамгийн гол нь маш эвтэйхэн байдлаар суралцах боломжийг үнэгүйгээр олгодгоороо Хан академийн давуу тал оршдог. Би ч яг одоо тус сайтыг ашиглан Англи хэлний мэдлэгээ түшингээ нэмэгдүүлж байгаа. Таны суралцсан цаг, тест бөглөсөн хувь зэргээс хамаарч танд оноонууд хуримтлагддаг ба та тэдгээр оноонуудаа цуглуулан Аватар дээрх амьтнаа хөгжүүлж болдгоороо нэгэн бодлын компьютерын өөр нэг төрлийн тоглоом шиг санагдаж болох юм. Хичээлүүд мэдээж бүгд Англи хэл дээр явагддаг байгаа. Мөн таны хичээлийн цаг зарцуулалт, анхаарал төвлөрөлт зэргийг маш өндөр нарийвчлалтайгаар гаргадаг болохоор та өөрийг сурлагын үйл явцаа маш сайн хянаж чадах юм.

Хан академийн тухай: Анх, 2006 онд сурган хүмүүжүүлэгч Салман Хан дэлхийн нийт сурагчдыг сурган хүмүүжүүлэх зорилгоор үнэ төлбөргүй онлайн сайтыг нээж байжээ. Хичээл бүр богино хэмжээний Youtube бичлэгүүдтэй, практик тест болон дагалдах материалуудаар хангадаг байна. Ихэнх хичээлүүд нь Англиар явагддаг боловч заримыг нь Франц, Португали, Итали, Турк зэрэг хэлээр үзэх боломжтой.  2014 онд тэрээр өөрийн Хан Академиа АНУ-н Калифорни мужид нээн одоог хүртэл ажиллуулж байна. Хэдийгээр Хан Академи нь цэвэр сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг ч Google, AT&T болон бусад компаниудын хандив тусламж зэргээр жил бүр олон сая долларыг нөхөн төлбөрт авдаг байна.

Холбоос: https://www.khanacademy.org

5. Linkedin.com

Linkedin бол ажлын орчин дахь facebook гэдэг утгаар нь бид  илүү их хэрэглэдэг. Тэгвэл Linkendin-ээс бидний тэр бүр анзаараад байдаггүй маш олон боломжуудыг олгож байдгийн нэг нь Linkedin-Learning юм.  Хэдийгээр ихэнх хичээлүүд нь эхний 1 сар үнэгүй, 2 дахь сараас сар бүр  24.99$ төлөхөөр тохируулагдсан ч үнэхээр боломжийн үнэгүй хичээлүүд олон байгаа шүү. Тухайлбал бүтээлч сэтгэлгээ, хэрхэн шийдэмгий болох вэ, өсөлтийн стратегийг зураглах нь, eBay-р бараа борлуулах нь гэх мэтчилэн яг ажлын орчинд шаардагддаг маш олон чадваруудыг та эзэмших боломжтой.

Холбоос: https://www.linkedin.com/learning

За энэ удаагын блог маань та бүхэнд таалагдсан гэдэгт найдаж байна. Хэдийгээр дээрх жагсаалтад багтаагүй нэр хүндтэй онлайн сайтууд байдаг ч аль болох мөнгө төлөхгүйгээр сурах боломжтой сайтуудыг онцлохыг хичээлээ. Нийтлэлтэй холбоотой санал сэтгэгдэл байвал сэтгэгдэл бичих хэсэгт үлдээнэ үү