Tuesday, November 28, 2017

Ажлын өдрийг хэрхэн дуусгах вэ?

Крис, Нью Ёоркын дизайн-ийн студийн ахлахаар ажилладаг нэгэн бөгөөд нойргүйдлийн асуудалтай байдаг нэгэн. Түүнийг ажил дээрээ очоод уул, овоо шиг их ажлуудтайгаа нүүр тулахад оюун санаа үүнд төвлөрч чадахгүй, бэлэн биш байх нь олон. Харин Катрина бол олонд танигдсан байшин үйлдвэрлэлийн компанид менежер хийдэг бөгөөд оройн хоолны цагаар ч ажлын эмэйлтэйгээ зууралдан ажилладаг. Түүний ажлын түнш нь хүртэл энэ талаар хэдийн гомдоллоод амжжээ.

Ажлын цаг дууссан ч ажлаа дуусгаж чаддаггүй, бэрхшээлтэй тулгарч байгаа хүмүүсийн жишээ зөвхөн энэ хоёр хүнээр дуусахгүй.  Ажилчдын ажлын бүтээмжийн талаарх 7н жилийн турш хийгдсэн судалгаагаар, хувийн болон хувьсгалын цагаа зохицуулж өөртөө амралт өгч чадахгүй байгаа хүмүүсийг хамгийн стресстэй 10 нөхцөл байдлын нэгээр тодорхойлсон бөгөөд энэ бүтээмжид асар сөргөөр нөлөөлдөг байна. Энэ цаг үед хэрхэн ажлыг ажил дээрээ үлдээн, гэртээ харин илүү тухтай, илүү стрессгүй байх вэ?

Туршлага дээрээ үндэслэн би хүмүүст ажил болон гэрийнхээ өдөр тутмын тойрогт сэтгэл зүйн хана босгохыг санал болгодог. Би  хамтрагчтайгаа нийлэн 26 менежер дээр доорх 5н аргачлалыг туршиж үзсэн Гэр болон ажлынхаа хооронд хана босгож чадсанаараа тэдний бүтээмж 40-68% болтлоо дээшилсэн.

Ажлаас явахаасаа өмнө...
Энэ жижиг зүйлийг байнга хийж байгаарай. Энэ нь богино хугацааны утасны дуудлага, тэмдэглэл, хариу мэйл зэрэг юу ч байж болно.  Тус аргачлалаар өөрийн ажлын өдрөө эерэг байдлаар тэмдэглэн дуусгаарай. Ингэснээр таны далд ухамсарт үнэхээр ажил амралтыг заагласан хана бослоо гэсэн эерэг сигнал очдог байна. Мөн жижиг ялалтын талаар танилцуулсан зохиолчид болох Тереза Амабиле, Стивен Крамер нарын “үндсэн үйл ажиллагаа” номын утга санаа нь таны  ажлын нөхцөл байдлыг улам нэмэгдүүлдэг байна.
Хийх зүйлсийн жагсаалтыг гарга. Цаасан дээр эсвэл дижитал хэлбэрээр ч байсан болно, гол нь хийсэн ажлуудаа тухай бүрт нь тэмдэглээд чухал гэснүүдээ ч мөн онцлохоо мартаж болохгүй. Манай  байгууллага Нью Ёорк хотын Корнеллын Анагаах Ухааны төвийн  1000 ажилчдаар тус туршилтыг хийлгэсэн. Ингэснээр тус зуршил нь тэдний ажлын үзүүлэлтээ өндөр байлгах хамгийн чухал 3н зуршлын нэг болсон бөгөөд стрессийг шууд бус утгаар бууруулдаг нь харагдсан байна.

Мөн өдөр бүр ажлаас гараахаасаа өмнө ширээгээ цэгцэлж байгаарай. Маргааш өглөө таныг ажилдаа ирэхэд тань цэвэрхэн, эмх цэгцтэй ширээ угтвал ажлын шинэ өдрийг сайнаар эхлүүлэхэд нэн тустай байдаг.
Заримдаа ажлын талаар бодлоос түр болов хөндийрч, танд амралт өгөх богино хугацааны үйл ажиллагааг сонгож ав. Жишээлбэл, оффисын өрөөгөө дотроос нь түгжээд, компьютрээ унтраах эсвэл гэр лүү гээ залгасан ч болно. Өдөр болгон хийж заншиж эдгээр бага зэргийн амралтууд нь таны сэтгэл зүйг сайнаар нөлөөлж , сэтгэл зүйн байдлыг өөрчлөх нь ч байдаг байна. Францеска Гино, Майкел Нортон нар эдгээр жижиг зуршлуудын талаар судалгаа хийсэн байдаг.

Оройг эерэг байдлаар эхлүүлээрэй. Найзууд болон гэрийнхэнтэйгээ уламжлал ёсоор “өнөөдөр ямар байв” гэх зэргээр мэндэлж  тэдэнтэй өдөржин тулгарсан хүндрэл бэрхшээлийн талаар үргэлжлүүлэн ярилцаж нэмж стресстэхийн оронд илүү онцгой аргыг хэрэглэхийг зөвлөж байна. Үүний оронд өнөөдөр ямар сайн, гайхалтай зүйл тохиолдсон тухай ярилцаж энэ яриандаа дотны хүмүүсээ оруулах хэрэгтэй. Энэ санааг ашигласнаар өөртөө бүрэн төвлөрөх юм. Хэрэв хэн нэгэн “өнөөдөр ямар байв” гэж асуувал хязгаарлагдмал хариулт өгөхөд болно. Учир таныг хэллээ гээд тэд шийдэж чадах нь тун ховор байдаг. 


Эдгээр таван алхам нь өдөрт 10-15 минут буюу маш бага цаг хугацаа хүчин чармайлтыг шаарддаг. Магадгүй аль нэг зөвлөгөө нь тийм ч шинэ биш санагдаж болох ч бидний судалгаагаар эдгээрийг дэс дараалалтайгаар хооронд нь хослуулан хэрэглэвэл стрессыг багасгаж ажил амьдралын тэнцвэрийг хадгалах онцгой ач холбогдолтой нь тогтоогдсон юм.


Monday, November 6, 2017

Ажлын талбар дээр өөрийнхөө талаар хэзээ ч хэлж болохгүй 10 зүйл

Бид өмнө нь “өөрсдийгөө мэргэжлийн брендээр бусдад гайхуул” гэж заалгаж байсан. Үнэндээ энэ нь аймшигтай зөвлөгөө юм. Хэрвээ хэн нэгэн гуру , бусад хүмүүс түүнийг үнэхээр гуру гэдэгт итгэдэг бол тэр хэзээ ч өөрийнхөө талаар тийм их яриад байдаггүй. Энэ бол бусдад онгирч, сагсуурахаас шал өөр зүйл. Тэд онгирдоггүй, онгирохыг ч боддоггүй.
Хэрвээ өөрсдийн ололт амжилтаа бусдад зарлахгүй бол хэн ч түүнийг хүндлэхгүй гэсэн айдсаас болж хүмүүс Linked болон бусад орчинд ажлын үзүүлэлтүүдээрээ сайрхдаг.
Өөртөө итгэлтэй, шударга хүмүүс зөвхөн өөрсдийгөө хүндэлдэг гэж боддог нь тэдний маш том эндүүрэл болдог. Profile дэх магтаалын үгс, чамин тайлбар биш нямбай, тууштай зан чанар чамайг үнэ цэнэтэй хүндлэгдэхүйц болгодог.

Өөрийнхөө талаар хэзээ ч бусдад хэлж болохгүй 10н зүйлсийг жагсаан бичлээ:
1. Би бол саад бологч. Энэ бол брендингийн байж болох хамгийн муу сонголт. Энэ нь “хэрвээ би тухайн нөхцөл байдалд орвол тэдэнд саад болно” гэх утгыг илэрхийлдэг. Хүмүүс өөрсдийнхөө бүтээсэн ертөнцийг харах өнцгөөр бүх зүйлд ханддаг. Тэд бусдын хийсэн саадтай зүйлсээс аль болох холуур байхыг хичээдэг. Дахин хэлье “саад бологч” нь  брендийн  хамгийн ядмаг сонголт юм.

2. Би бол өөрчлөгч . Энэ нь байж боломгүй бас нэгэн брендингийн сонголт юм. Хэрвээ та хаашаа явж байгаа, дэлхий ертөнцөд юуг хийж бүтээмээр байгаагаа мэддэг бол түүнийгээ бусдад хэлэх нь зүйн хэрэг. Гэхдээ ажлын орчинд, боссынхоо саналыг өөрчлөх зэргээр хандах  нь тун буруу хэрэг. Энэ тохиолдолд таны бүх хүч чадал хэн нэгнээс хамааралтай байдаг. Энэ нь үнэндээ таныг өөрчлөгч биш долигоногч болгож хувиргадаг.

3. Би бол удирдагч, энэ салбартаа шилдэг нь. Бусад хүмүүс таныг мэргэжилтэн гэж хэлэхэд хүргэ. Хэрвээ та тэдний асуудлыг шийдэхэд тусалвал тэд баяртай байх болно.

4. Би бол бүтээлч. Бидэнд юу хийснээ хэлсний чинь дараа бид чиний бүтээлч эсэхийг өөрсдийнхөө хүрээнд дүгнэх болно.

5. Би үндэсний хэмжээнд танигдсан, дэлхий намаг мэднэ. Ийм тайлбарыг бусдад хэлвэл үнэхээр ичмээр, тэнэг хэрэг байх болно. Энэ үнэн байлаа ч, чи үүнийг хэлээд байх хэрэггүй. Бусад хүмүүс таны талаар юу гэж боддог талаар биш өөрийнхөө юунд санаа зовдог, үзэл бодлынхоо талаар хэлэх хэрэгтэй.

6. Би өөрийнхөө салбарт удирдагч нь. Үүнийг бусад хүмүүс шийддэг болохоос та биш.

7. Би бол Америкийн топ сургуулын бүтэгдэхүүн, том компанийн ажилтан. Таныг 30,40,50-иад настай болоход аяндаа  таны сүртэй сургуульд сурсан, лаг компанид ажилд орсоны тань үнэ цэнэ тодорхойлогдоно. Эдгээр нь мэдээж таны түүхийн чухал хэсэг мөнөөс мөн. Гэхдээ та дээрх сүржин тодорхойлолтуудгүйгээр ч гайхалтай байж чадна. Яагаад үгүй гэж...

8. Би бол хянан тохиолдуулагч/продюсер/вэб дизайнер. Эдгээр ташуу зураас бүхий олон тооны чадварууд нь таны брендийн үнэ цэнийг багасгадаг. Та үүнээс хамаагүй илүү байж чадна! Хэт олон төрлийн чадвараар өөрийгөө тодорхойлох нь итгэл төрөхүйц байдлыг ч мөн бууруулна. Та энэ олон чадваруудаар өөрийгөө тодорхойлсноор яг яах гэж байгаа юм бэ. Эдгээр чадварууд бүгдээрээ хамт байснаар хэн нэгний бизнесийн өсгөхөд туслана гэж үү.

9. Би сайн махруу ажилтан. Хэн нэг ажил олгогч таныг махруу ажилтан гэдэг шалтгаанаар ажилд авна гэж үү. Больдоо залуу минь энэ ойлголт аль аж үйлдвэрийн хувьсгалын үед улирч одсон. Би чамайг ажилд авахыг хүсэхгүй байна. Чиний биеээ тоосон байдлыг биш оюуны чадавх, гайхалтай санаануудыг чинь хүндэлдэг тийм хүний төлөө би чамайг ажиллаасай гэж хүсч байна.

10. Би үр дүнг чухалчилдаг хүн. Энэ бол ямар ч өөрийн гэсэн үзэл бодолгүй хэтэрхий ерөнхий, сул брендингийн тодорхойлолт юм. Танд өөрийн гэсэн үзэл бодол, аливаа зүйлсийг харах өнцөг байх хэрэгтэй. Түүнийгээ ашигла! Үүний оронд өөрийнхөө товч түүхийг ярьсан нь дээр: