Thursday, September 28, 2017

Өөрийн freelance бизнесээ үнэхээр хурдан хөгжүүлэх 4 арга зам

Зар сурталчилгаанд мөнгө зарцуул. Блогоо эхлүүл. Чөлөөт ажилчид буюу фрилансерууд үүнийг уншаад бизнес нь өсч байвал энэ нь гайхалтай хэрэг байх болно. Гэвч, хэрвээ тэгэхгүй бол яах вэ ? Үүний дараа байж болох дараагийн алхам бол хайрцагнаас гадуур сэтгэх юм. Заримдаа энэ нь энгийн биш, үнэхээр бүтээлч байдлыг шаарддаг. Хэрвээ та бизнесээ үнэхээр хурдан хөгжүүлмээр байгаа бол доор аргачлалуудыг унших хэрэгтэй.
1.      Интернет курс/Онлайн хичээл хийх
Хэрвээ та нэгэнт фрилансер болсон бол та ур чадвараа боломжит бүхий л байдлаар хөгжүүлж, төгөлдөржүүлэх шаардлагатай болдог. Харин таны санал болгож буй үйлчилгээ үүний дараагын асуудал болох юм. Өөрийн бизнесээ үнэхээр хурдан хөгжүүлмээр байгаа бол өөрийгөө хөгжүүлэхэд тодорхой хугацааг зарцуулах хэрэгтэй. Таны санал болгож буй бүтээгдэхүүн танай үйлчлүүлэгч болон ирээдүйн боломжит үйлчлүүлэгчдийн хэрэгцээг хангадаг байх хэрэгтэй. Эсвэл таны бүтээгдэхүүн магадгүй онлайн ном, интернет курс, үүнийг хэрхэн хийх вэ? Зэрэг агуулгатай бичлэгүүд зэрэг байж болох юм. Гэхдээ хамгийн чухал нь эдгээр нь хүмүүст хэрэгтэй, хэрэглэхэд хялбар, сайн чанартай байх ёстой юм. Гэхдээ ийм бизнес хэр зэрэг ашиг олдог юм бол? 2016 онд л гэхэд хувь хүмүүсийн хийсэн интернетээр сурах хичээл гэх мэт бүтээгдэхүүнүүдийн борлуулалт  нь зөвхөн АНУ-д гэхэд 23.3$ сая долларт хүрсэн байна. Дэлхийн хэмжээнд 33$-ийн үнэ бүхий контентууд зарж, борлуулагдсан байна.

2. Өөрийн хөгжилдөө кроудсорсийг ашигла
Яарч, сандарсан үедээ та хэрхэн ажлуудаа зохьцуулдаг вэ? Гэхдээ тухайн хүндрэлтэй ажил тулгарсан үед буцаад өдөр тутмынхаа ажилдаа ордог уу ? Хэрвээ таны асуудал хөрөнгө босгохтой холбогдож байгаа ч та уламжлалт зээллэгийг авахыг хүсэхгүй байгаа бол кроудсорсингийг туршаад үзээрэй.
Мөн өөрийн бизнес төлөвлөгөөгөө бичиж, алсын хараагаа тодорхойлсныхоо дараа Moon$hot Stories, P2P зэрэгт хуваалцсанаар чөлөөт ажилчид дэмжигчдээ олох боломжтой болдог. Эдгээр хөрөнгүүд нь худалдан ава үйл ажиллагаа,  зар сурталчилгаа, нэмэлт туслалцаа зэргийг худалдан авах зэрэгт хэрэглэгддэг.
Moonlight-н ерөнхий захирал Жефф Теннэригийн хэлснээр  “Мүүнлайт нь үргэлж чөлөөт ажилчдад тусалж, кареерийг нь дэмжиж өгдөг” байна. Харин “Moonshot-той хамт байснаар гарааны бизнес эрхлэгчид хэрэгцээт хөрөнгөө босгож, өөрсдийн алсын хараагаа тодорхойл чаддаг байна. ” Хамгийн чухал нь хамгийн бага хандив, дуусах хугацаа зэрэг хязгаарлагдмал зүйлүүд үүнд үгүй аж. Фрииланс нь нэг хүний үйл ажиллагаа тул уламжлалт бизнес эрхлэгчдэд хандах нь тиймч үр дүнтэй биш байдаг. Тэдний хувьд хамгийн чухал зүйл нь өсөлт байдаг.

3. Бусдад заа

Фриилансеруудын хувьд бусдад багшлах нь хэрэгтэй хүмүүстэй холбоо тогтоох, мэдлэгээ бататгах зэрэг олон талын ач холбогдолтой байдаг. Магадгүй үүний та аль хэдийн блогоороо дамжуула хийдэг байж болох юм. Гэхдээ үүийг дараа шатанд гаргахын тулд бусдад зааж ,багшлах хэрэгтэй болох нь бий. Таны заасан хичээлийг үзэж буй сурагчид, бизнес эрхлэгчид таны үйлчилгээг сонирхох улмаар хамтрач ажиллах нэгэн шалтгаан болдог. Үүнийг хийхэд төрөл бүрийн аргачлалыг хэрэглэж болох бөгөөд тусгайлан вэбсайт нээж 7 хоног, сараар программуудаа бэлдэж болно. Эсвэлганцаарчилсан сургалтын орчинг бүрдүүлсэн ч болох юм. Хэрвээ хэн ч таниар хичээл заалгахыг хүсэхгүй, сонирхохгүй байвал үүнд битгий гутраарай. Та өөрийн пост/нийтлэлүүдээ Meetup.com-д оруулж олон нийтэд түгээх боломжтой юм.

4. Үгүй гэж хэл

Мэдээж бүх үйлчлүүлэгчидтэй хамтран ажиллах нь танд хэрэгтэй юм шиг санагдаж болох ч энэ зарим талаар өсөлтийг хязгаарладаг. Үүний оронд таныг хурдан хугацаанд өсөлт авчрах үйлчлүүлэгчидтэй л хамтран ажиллах хэрэгтэй. Хамтран ажиллах боломжтой үйлчлүүлэгчдэд байвал зохих, шинж чанаруудын талаар та жагсаалт гаргах хэрэгтэй. Жишээлбэл, ирсэн бүх мэйлүүдийг нэг бүрчлэн шалгах хэрэггүй. Өөрийн стандартад нийцсэн үйлчлүүлэгчидтэй хамтран ажиллахын тулд тэдний вэб сайтаар нь зочилж,бүтээгдэхүүн үйлчилгээнийх нь талаар асуух гэх мэтчилэн аргачлалуудыг ашиглаж болох юм.  Сайн үйлчлүүлэгчид улам олон сайн үйлчлүүлэгчид рүү хөтөлдөг гэдгийг сайн тогтоож аваарай. Хэрвээ нийтлэг өсөлтийн аргачлалууд танд үр дүнгээ өгөөгүй бол та ямар нэг онцгой зүйлийг хэрэгжүүлэх цаг нь болсон байна. Эдгээр дөрвөн аргачлал нь таны фриилансын өсөлтийг хурдасгана гэдэгт найдаж байна.



Sunday, September 24, 2017

Scrum менежментийг хэрэгжүүлсэн нь

Ажлынхаа бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ? Хэрхэн илүү зохион байгуулалттайгаар, илүү хурдан хугацаанд ажлуудаа дуусгах вэ? зэрэг асуудалтай бид үргэлж тулгарч байдаг. Тэгвэл миний зүгээс та бүхэнд Scrum менежментийг өдөр тутмынхаа үйл ажиллагаанд нэвтрүүлэхийг санал болгож байна.

Scrum менежмент гэж юу вэ ?
Scrum менежмент нь бүтээмжийг хамгийн өндөр түвшинд барих байнгын давтагддаг үйл явц юм. Тус аргачлал нь 1990-ээд оны эхэн үеэд үүссэн бөгөөд 1995 оны OOPSLA-н хурал дээр танилцуулагдсанаар анх олны хүртээл болж байжээ.

Scrum-ийг хэрхэн хийх вэ? 
Танай алба\хэлтэсээс ажлаа хамгийн сайн мэддэг нэг хүн "скрам мастер"-аар сонгогдох ёстой. Энэ нь гол төлөв албаны дарга эсвэл ахлах менежер зэрэг удирдах албан тушаалтнууд байдаг.
09:00~09:15 болон 17:45~18:00 зэрэг нийт 30 минутыг скрам менежментийг хэрэгжүүлэхэд зарцуулдаг. Ингэхдээ эхний 15 минутыг тухайн өдөрт хийгдэх ажлуудыг хамгийн чухлаас нь эхлэн дараалуулан бичих бөгөөд арын мөрөнд нь тухайн ажлын хариуцах эздийг цагтай нь хамт зоодог. Ингэхдээ ажлыг хариуцаж буй хүнээс өөрөөс энэ ажлыг хэдийн хугацаанд хийж амжуулж чадахыг нь асууж тэр хугацааг нь бичдэг. Мөн ур чадвар шаардсан, төвөгтэй ажлуудыг 2 буюу түүнээс дээш хүмүүст хариуцуулж болдог. Харин сүүлийн 15 минутанд тухайн өдөр төлөвлөгдсөн ажлуудын гүйцэтгэлийг самбар дээр хөтөлдөг. Тус хөтөлгөө нь хамгийн сүүлийн багананд хийгдэх ба үндсэн 3н төрлийн тэмдэглэгээ энэ хэсэгт хийгддэг. Үүнд: Хугацаандаа хийгдсэн, хугацаандаа хийж чадаагүй, өөрөөс шалтгаалаагүй буюу гадна эх үүсвэрээс шалтгаалан хийгдэж чадаагүй гэж ангилдаг. Мөн сүүлийн 15 минутанд ажилтан тус бүр тухайн өдрөө ажлаа хэрхэн хийсэн, ямар бэрхшээл тулгарсан, түүнийг хэрхэн шийдсэн талаар 1 минутанд багтаан ярьж мэдээлэл солилцдог.

Анхаарах зүйлс 
- 100% төвлөрөх: Скрамыг хийх 30 минутанд бусад хийж буй ажлуудаа орхин зөвхөн скрам хийх үйл ажилд төвлөрөх хэрэгтэй. Ингэснээр илүү үр дүнтэй болдог.
- Зогсолт: Скрам мастерийг хөтөлгөө хийж байхад бусад гишүүд самбарыг тойрч зогсдог. Энэ нь тус үйл ажиллагаанд илүү хүндэтгэлтэй хандаж байгааг илтгэдэг бөгөөд анхаарал төвлөрөлтийг ч бас нэмэгдүүлдэг байна.
- Гишүүдийн тоо: Скрамыг хэрэгжүүлэхэд багийн гишүүдийн тоо 7-12н хооронд байвал тохиромжтой .
- Оролцоо: Скрамыг хэрэгжүүлэхэд багийн бусад гишүүдийн санал, комментуудыг авч оролцоог дэмжих нь  чухал
- Өдөр тутмын скрамын хөтөлгөөг хийж дууссаны дараа зургаар баримтжуулах хэрэгтэй. Ингэснээр үр дүнг үнэлэх, удирдлагууд хэрэгжилтийн явцтай танилцах зэрэг олон төрлийн ач холбогдолтой байдаг
- Алга ташилт: Өдөр тутмын скрам менежментийн дараа "өнөөдөр бүгдээрээ сайн ажиллалаа" "бүгдээрээ сайн байлаа" гэх зэрэг урмын үгсийг хэлж бие биендээ ажлын урт өдрийн дараах алга ташилтыг зориулж таших нь албаны гишүүдийн урам зоригтой байдлыг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой нь ажиглагдсан
- Зуршил болгох: Хүмүүс нэгэнт дассан, сурсан арга барилаасаа зарим тохиолдолд салах дургүй байдаг: Тиймээс скрамыг зуршил болгохын тулд эхний хэсэгт скрам мастераас их хэмжээний хүчин чармайлт гарах ба миний ажигласнаар 14 хоног тасралтгүй скрамыг хийснээр бусад ажилчид энэ арга ажиллагаанд дасч эхэлдэг юм шиг санагдсан.

Скрам менежментийн давуу талууд:
- Ил тод байдал: Скрамыг хэрэгжүүлснээр багийн бүх гишүүд хэн, хаана, хэзээ юу хийж байгаа талаар мэдээлэлтэй болдог төдийгүй удирдлагууд ч мөн адил тухайн алба, нэгжийн ажлын явцын талаар маш тодорхой мэдээлэлтэй болдог.
- Ажлын бүтээмж: Скрамыг хэрэгжүүлснээр уламжлалт арга барилаас бүтээмж даруй 30-40% нэмэгддэг нь судалгаагаар тогтоогдсон.
- Өндөр чанар: Скрамыг хэрэгжүүлснээр чанарыг байж болох хамгийн өндөр түвшинд хүргэдэг.
- Цаг ашиглалт: Нэг ажлыг хийж байна гээд бүтэн өдөржин дэмий суух зэрэг зүйлс үгүй болох бөгөөд ажилчид дааж авсан ажлаа амалсан хугацаандаа амжиж хийх хамгийн том хурдасгуур болдог.
- Бахархам байдал ба ичих мэдрэмж: Өдрийн төгсгөлд ажлуудаа хугацаанд нь хийж амжуулсан хүн бусдынхаа өмнө ажлаа үнэлүүлдэг учир урамшил авч, бахархам сэтгэгдэл төрдөг байна. Харин өөрийн ур чадвар, муу менежментээсээ болж хийж чадаагүй ажилчдийн хувьд бусдаасаа ичих мэдрэмж төрдөг ба үүнийг хэн ч тэр бүр мэдрэхийг хүсэхгүй шүү дээ.
- Эрсдэлийг бууруулах: Тухайн ажилтан дааж авсан ажлаа дуусмагцаа скрам мастерт шалгуулах,  оройн скрамаар ажил тус бүрийн явцыг хянаж буруу хийгдэхээс нь урьдчилан сэргийлэх давуу талтай байдаг.
-  Өөрийгөө илэрхийлэх чадвар: Өдөр бүр хамт олныхоо өмнө 1 минутын танилцуулга хийх бүрэг, ярих дургүй ажилчдын хувьд өөрийгөө илэрхийлэх чадвараа сайжруулах сайхан боломж юм.
- Нийтэч байдал: Ажлын хуваарьлалт, үнэлэлт, оролцоо зэрэг бүхий л зүйлс эрх тэгш байдлаар явагддаг тул багийн гишүүдийн бие биенээ гэсэн сэтгэл, ажилдаа сэтгэл хангалуун байх зэрэг нь уламжлалт арга барилаас хавь илүү байдаг. Ажилдаа сэтгэл хангалуун хүнээс л өндөр бүтээмж гарна шүү дээ.






Миний блог та бүхэнд таалагдсан гэдэгт найдаж байна. :)
Асуух зүйлс байвал коммент хэсэгт үлдээнэ үү


Friday, August 4, 2017

Ажилчдын идэвх чармайлтыг үгүй хийдэг 10 хүчин зүйл

Галлап 2013 онд “Америкийн ажилчдийн хэдэн хувь нь ажилдаа сэтгэл хангалуун хэдэн хувь нь сэтгэл хангалуун бус байгаа” талаар судалгаа явуулсан байна.
Санаанд оромгүй үр дүн гарсан бөгөөд АНУ-н 70% нь ажилдаа сэтгэл хангалуун бус байдаг бөгөөд энэ нь тухайн байгууллагуудын нийтдээ жилд 450-иас 550 тэр бум долларын бүтээмжийг үгүй хийх алдагдалд оруулдаг байна.
Яагаад ийм олон тооны хүмүүс сэтгэл хангалуун бус байна? Үүнд маш олон шалтгааныг нэрлэж болох ч компаниуд доорх 10 үндсэн шалтгаанаас болж ажилдаа сэтгэл хангалуун бус, бүрэн хүчин чадлаа дайчилдаггүй байна.
1. Workers aren’t getting meaningful feedback.
Яг үнэндээ хүмүүс ажлын эерэг үнэлгээ, комментийг хүлээн авах хүсэлтэй байдаг. Гэвч, ажлын үзүүлэлтийг муучлах нь илүү байдаг учраас тэд ажилдаа бүрэн хүчин чадлаа дайчлахыг хүсдэггүй.
Жишээлбэл, Google-н ашигладаг улирал тутмын ажлын үзүүлэлтийн аргачлал нь тэдэнд өөрсдийн ажлын үзүүлэлтээ үнэлж, үүнийг хэрхэн сайжруулж болохыг мөн өөрөө тодорхойлдог байна.
Эсрэгээр, та ажлаа жилд нэг л удаа үнэлүүлдэг эсвэл огт үнэлүүлдэггүй бол менежерүүд ажилд тань ховорхон үнэлгээ өгдөг бол, таны ажилчид мөн хэзээ ч бүрэн хүчин чадлаа дайчлан ажиллахгүй. Тэд ажлын үзүүлэлтийг ч төдийлөн ойшоохоо байдаг.
2. Ямар ч кареерийн хөгжлийг санал болгохгүй байх
Хүмүүсийн ажлаа солих хамгийн том шалтгаан нь кареерийн өсөлт хөгжилт байдаг. Хэрвээ та хүмүүстээ компанийнхаа хамтаар өөрийн кареераа хөгжүүлэх боломжийг олгохгүй бол тэд өөрсдийн ажлаа үхмэл/ нурмагар байдлаар хүлээн авах болно. Мөн энэ нь ажилдаа хайнга хандах, дараагийн ажлаа хайж эхлэх үндсэн шалтгаан болдог байна.
3. Сурч, хөгжих ямар ч боломж хомс байх
Хэрвээ та ажилчиддаа сурч, хөгжих болон чадвараа хөгжүүлэх боломжийг олгохгүй бол тэд яваандаа ажилдаа сонирхолгүй болдог. Хүмүүс өсөж, дэвжих, кареераа тогтмол нэмэгдүүлэх хүсэлтэй байдаг бөгөөд энэ нь зарим компаниудийн хувьд үнэхээр дутагдалтай байдаг.
Үүнийг ялалт-ялалт гэдэг зарчмаар тайлбарлаж болно. Яагаад гэвэл, тэдэнд сурч хөгжих боломжийг олгосноор компанийн ажиллах хүч чадварждаг бөгөөд энэ нь нэмэлт хүн хөлсөлж авах зарим зардлыг ч хэмнэх талтай байдаг. Гэхдээ энэ бүхэн тухайн байгууллага сургах, хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж чадсанаар биеллээ олдог байна.
4. Эмх замбараагүй бодлого, зөвшөөрлүүд
Олон тооны замбараагүй зөвшөөрөл, бодлогуудыг хэрэгжүүлэх нь ажилчдыг будлиулж, тогтворгүй байдлыг үүсгэдэг. Энэ нь инновацийг үгүй хийгээд зогсохгүй, ажилчдын урам зоригийг ч үгүй хийдэг байна.
5. Ажилчид компанийнхаа талаар ямар сэтгэгдэлтэй байгаа талаар санал асуулга, судалгаа явуулахгүй байх
Linkedin-ийн ажилчид тогтмол хугацаанд бид юунд дуртай, бид юунд дургүй, бид юуг өөрчилхийг хүсч байна зэрэг асуулга бүхий судалгааг тогтмол авдаг. Бид зарим зүйлээр цор ганц мэт боловч, олон зүйлээр бусад компанитай адилхан.
Хэрвээ та ажилчдаасаа тэд юунд дургүй зэргийг асууж сайжруулахгүй бол энэ нь үнэхээр шүүмжлэлтэй хэрэг болно.Түүнчлэн, энэ нь явсаар танай байгууллагын соёлыг асуудалтай болгох бөгөөд ажилчдын урам зоригийг мохоож, цааш ажиллах идэвхийг үгүй хийдэг байна.
6. Удирдлагууд бүх ажилтнууд ижилхэн гэж боддог байх
Өмнө нь дурьдаж байсны адил хүмүүс ажлаа орхиж гарах хамгийн том шалтгаан бол кареерийн өсөлт хөгжилт юм. Хэрвээ танай байгууллагын удирдлагууд бүх ажилчдаа ижилхэн гэж бодож, үнэлдэг бол энэ нь тэдний урам зоригийг мохоодог. Мөн энэ нь тэднийг одоогийн ажилдаа сэтгэл хангалуун бус болгож дараагийн ажлын талаар бодож эхлэх шалтгаан болдог.
7. Ажилчид ажилласан цагаараа л үнэлэгддэг байх
Хэрвээ танай удирдлагууд ажилчдыг ажилласан цагаар нь л үнэлдэг бол энэ нь тун буруу юм. Энэ нь зөвхөн хүмүүсийг оффис/ ажлын байран дээрээ удаан цагаар байхад л сэдэлжүүлж байгаа болохоос биш илүү ихийг бүтээх зэрэг үр дүнтэй байдалд хүргэдэггүй. Энэ нь мөн л ажилчдын урам зоригийг бага багаар үгүй хийдэг зүйлсийн нэг юм. Үүний оронд ажилчдын хийсэн ажлууд, тэд компанийн соёлтой хэр нийцэж байгаа зэргээр нь үнэлэх хэрэгтэй.
8. Удирдлага ажилчдад ил тод биш байх
Хэрвээ бүхий л шийдвэрүүд хаалганы цаана гарч, ажилчид өөрсдийн менежментдээ хүрэх, ямар нэгэн хэмжээгээр нөлөөлөх боломж байдаггүй бол шинээр ажилд орсон хүмүүс үргэлж бүх зүйлийн ард байгаа мэт мэдрэмж авч тэд компанидаа өөрийн юм шиг хандахаа больдог. Энэ нь улмаар тэдний ажлын ёс зүй, анхаарал хандуулалт зэрэгт нөлөөлдөг.
9. Орой, шөнө хүртэл ажилладаг байх
Ажилчид оройтож шөнө, дөл хүртэл ажиллах нь зөв үү? Энэ нь үнэхээр буруу. Ихэнхдээ, өөрсдийн ажилчдаа төлөөлж буй менежерүүд эсвэл ажлаа дахин хийх гэж хүмүүс оройтож суудаг бөгөөд энэ нь үл итгэлцлийн шинж тэмдэг болдог. Мөн ёс суртахууныг ч үгүй хийх талтай. Хэрвээ удирдах албан тушаалтнууд орой хүртэл суудаг бол доод ажилтнууд нь ч мөн адил оройтдог. Улмаар энэ нь ажилдаа сэтгэлгүй болох үр дагаврыг авчирдаг байна.
10. Ажлын бус цагийн хамт олны үйл ажиллагаанууд
Магадгүй танд 7 хоног тутам хамт олонтойгоо гадуур цагийг өнгөрүүлэх нь тийм чухал биш санагдаж болох ч энэ төрлийн үйл ажиллагаанууд нь ажилтнуудыг ажилдаа дуртай, үнэн ч байхад үлэмж нөлөөтэй байдаг. Ерөнхийдөө, энэ нь ажилчдын хоорондын харилцааг бэхжүүлж, компанидаа сэтгэл хангалуун байх үндэс болдог. Мөн ажилчиддаа өглөөний цай хийж авчрах, кофегоор дайлах зэрэг жижиг сажиг зүйлс ч гэсэн ажлын сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг.


Sunday, July 30, 2017

Ажилдаа орлуулшгүй сайн баймаар байна уу? Цөөхөн зүйлсийг өөрчлөхөд та ажлын бүтээмжээ үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж чадна

Ажилдаа орлуулшгүй баймаар байна уу ?
Бизнест хамгийн чухал нөлөөтэй зүйлсдээ гол анхаарлаа хандуулж, ихэнх цагаа тэдгээр зүйлсэд зориул. Энэ нь магадгүй их энгийн сонсогдож магадгүй гэхдээ маш цөөхөн хүмүүс үүнийг баримталдаг шүү.
“Мэдээж өөрийн бүтээлч байдлаа нэмэгдүүлэх нь чухал гэхдээ олон зүйлд зэрэг анхаарлаа төвлөрүүлснээс зарим зүйлсийг орхиж чухал хэддээ төвлөрөх нь чухал” гэж Креншав хэлсэн. Нэг ажлаас нөгөө рүү шилжхэд стрессийн түвшин нэмэгдэж, анхаарал суларч, ажилдаа түүртэх байдал ажиглагддаг.
Үүний оронд хамгийн бүтээмжтэй, орлуулшгүй хүмүүс өөрсдийн хамгийн орлуулшгүй үйл ажиллагаанууддаа төвлөрч чаддаг гэж мөн Креншав хэлсэн байна. Тэд мөн өөрсдийн бүтээмж муутай ажлуудыг тодорхойлж аль болох тэдгээр ажлуудыг өөр хүмүүсээр хийлгэдэг байна.
Хэрхэн өөрийн хамгийн бүтээмжит ажлуудаа таних мөн хамгийн бүтээмжгүй ажлуудаа бусдад шилжүүлэх талаар доор орууллаа. Тиймээс цөөхөн зүйлд төвлөрч хамгийн сайн бүтээмжийг гарга, энэ нь таныг орлуулшгүй сайн болгоно.
Хэрхэн өөрийн хамгийн бүтээмжит үйл ажлуудыг таних вэ - ХБА
Өөрийн хамгийн бүтээмжит ажлыг хэрхэн тодорхойлох талаар Креншав хэдэн маягтуудыг санал болгосон байна. Тухайн маягтад та өөрийн хийдэг бүхий л ажлуудаа жагсаан бичиж, гурван багана татах хэрэгтэй. Эхний багананд өөрийн авьяастай ажлууд буюу тухайн ажлыг танай компани таниас өөр хүнд даатгаад тэр хүн нь таны түвшинд хийхэд хэр хүндрэлтэй байх, мөн тус ажлыг өөр хүнээр хийлгэхэд танай компани хэчнээн хэмжээний мөнгө төлөх дүн зэргийг бичээрэй.
Багана бүрт та тухайлсан ажил бүрийг 1-10 оноогоор дүгнээрэй. Мэдээж, энэхүү үйл ажлын зорилго нь таны цор ганц чадварыг олох мөн таныг байхгүй үед компани хэн нэгнээр орлуулахад хэцүү байх тэр зүйлийг олоход чиглэх юм. Хэрвээ, 1 биш 2 ажил ижилхэн оноо болбол компанийн зүгээс илүүг төлж болох нэг ажлыг нь сонгож өндөр оноо өгөөрэй.
Бүхий л ажлуудаас мөн өөрийн ихэнх цагаа зарцуулах хэрэгтэй 2-3 ажлуудыг зааж өгөөрэй. Дараагийн алхам нь бүтээмж муутай ажлаасаа зайлсхийх юм.
Хэрхэн бүтээмж муутай ажлуудаас зайлсхийх хэрэгтэй вэ
Өмнөх хэсэгт хийсэн маягт нь өөрийн хамгийн бүтээмжит ажлыг олоход чиглэж байсан бол одоо хамгийн муу бүтээмжтэй ажлуудыг тань олцгооё. Үүний дараа доорх муу бүтээмжтэй ажлуудыг бусдад даалгаж, өөрийн илүү сайн чадах ажилд илүү их анхаарал төвлөрүүлэх явдал юм.
Хамгийн бага бүтээмжтэй хийдэг ажлуудаасаа зайлсхий эсвэл тэдгээрийг арай илүү бүтээмжтэй хий гэж Креншав хэлсэн байна. Ингэхдээ, тэрээр доорх таван үйл явцыг дурдсан байна.
1. Хувийн системүүдээ сайжруул: Өөрийн бага бүтээмжит ажлуудаа илүү сайн зохион байгуулалттай, үр бүтээлтэй, хурдан хийх арга замыг олоорой.
2. Бизнесийн системээ сайжруул: Бүх хүмүүс өөрийн албан ажил, үүрэг хариуцлагыг яг таг мэдээж байгаа эсэхийг баталгаажуул. Энэ нь тэднийг компанид ажиллаж байгаа хүн бүрд анхаарал хандуулж цаг үрэхгүй байхад тустай байх болно.
3. Хамгийн сайн технологио боломжоороо ашигла: Хэрвээ шинэ үйлдлийн систем, шинэ компьютер эсвэл шинэ тоног төхөөрөмж таны ажлыг илүү бүтээмжтэй болгох тэдгээр зүйлсийг худалдаж ав. Үүний үр дүнд бий болох бүтээмж нь гарах зардлыг амархаан давж гарах болно.
4. Гадны зөвлөх үйлчилгээ: Хэрвээ эхний гурван алхам таны хамгийн бага бүтээмжтэй үйл ажлуудыг бууруулахгүй бол, гадны зөвлөх үйлчилгээний агентлагтай хамтран ажиллах хэрэгтэй. Тэдгээр нь танд учруулдаг дарамтыг багасгах юм.
5. Хөлслөх: Хэрвээ доорх бүх алхмууд бүтэлгүйтвэл, өөр хэн нэгнийг хөлсөлж хамгийн бүтээмжгүй ажлаа хийлгэх хэрэгтэй.
Өөрөөсөө холдуул
Бид угаасаа ажилчдаа аль болох хамгийн бүтээмжтэй, үнэ цэнэтэй байлгахыг хичээдэг. Гэвч маш олон хүмүүс муу бүтээмжит ажилдаа их цаг зарцуулж, эдгээр нь биднийг завгүй байлгадаг ч бизнесийг маань төдийлөн урагшлуулдаггүй.
Үүнийг шийдэх төлөвлөгөө гарга. Эхлээд,таны хамгийн сайн бүтээмжит ажлыг олж тэдгээрийн дэс дарааллыг ол. Дараа нь өөрийн муу бүтээмжит ажлуудыг бусдаар хийлгэж, тэдгээрт аль болох бага цагийг зарцуул.
Хамгийн сүүлд, амжилтын түлхүүр нь өөрийн хүчтэй, давуу талыг хамгийн дээд төвшинд байлгах нь сул талдаа цаг зарцуулснаас илүү ач холбогдолтой байдаг.


Thursday, June 29, 2017

Та хэрхэн борлуулалт хийх аргыг сурмаар байна уу? Энэ бол таны сурах эхний хичээл байх болно

Та энэ дэлхийд хэн болохыг хүсч байна гэдгээс шалтгаалан амьдралын зарим үеүүдэд тухайлсан зүйлсийг борлуулах зайлшгүй шаардлага гардаг нь амьдралын үнэ юм.

Шинэ ажилд орохын тулд биз өөрсдийгөө ажил олгогч нарт худалддаг. Эсвэл хуучин машин, хуучин зүйл гэх мэтчилэн зүйлсийг зарим үед хэн нэгэнд худалддаг. Эсвэл бүтээгдэхүүн, магадгүй өөрийн эзэмшиж байсан бизнесээ ч худалдаж болох юм. Юу ч байлаа гэсэн, амьдралын бүхий л үеүүдэд бид ямар нэгэн байдлаар борлуулалт хийдэг.
Гэхдээ маш олон борлуулагч биш хүмүүст, борлуулалт хийх нь онцгүй санаа мэт санагддаг. Заримдаа бусдыг дургүй байхад нь худалдан авалт хийхийг ятгах нь хуурмаг, онцгүй зүйл юм шиг санагддаг.

Linkedin-ийн сургалтын менежер, борлуулалтын дасгалжуулагч Жефф Блүүмфилд хэлэхдээ “энэ нь бодит амьдрал дээр эсэргээрээ” гэж онцолсон. Учир нь хамгийн сайн борлуулагчнь худалдан авагчын асуудлыг шийдэхийн тулд идэвхитэй ажилладаг бөгөөд тэдэнтэй маш сайн харилцаа, итгэлцлийг тогтоосноор аль аль талдаа харилцан ашигтай байж чаддаг байна.
“Жинхэнэ борлуулагч байх нь аргалах, залилах зүйл биш” гэж Блүүмфилд хэлсэн байна. “Харин жинхэнэ борлуулагч нь бусад хүмүүсийн асуудлыг шийдэх чин сэтгэлтэй байх хэрэгтэй” хэмээн онцолсон байна.
Тиймээс сайн борлуулагч байхын түлхүүр ойлголт нь худалдан авагчтай сайн харилцаа тогтоох гэсэн үг үү? Тиймээ

Сэтгэлгээгээ худалдах хэрэгтэй
Сэтгэлгээний нэг хэвд баригдсан хүн сайн борлуулагч байж чаддаггүй. Тэгвэл борлуулагчдын чанарыг юугаар хэмжих вэ?
Тэд таныг сонсдоггүй, тэд танд туслах талаар анхаардаггүй. Үүний оронд, тэд борлуулж байгаа бараа/бүтээгдэхүүн нь хичнээн сайн болох түүнийгээ хэрхэн шахах талаар л санаа зовдог.
“Борлуулалтын менежер хүний хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол худалдан авагчын асуудлыг шийдэх юм.” Гэвч үүнийг маш олон борлуулагч нар умартсан байдаг бөгөөд “бараагаа шахах гэсэн, зөвхөн өөрийгөө л бодсон сэтгэлгээний нэг хэвд баригдсан” байдаг байна.
Үүний оронд, юу ч битгий зар харин худалдан авагчтай яриа өрнүүлээд сайн сонсох хэрэгтэй гэж Блүүмфилд хэлжээ.
“Хамгийн амжилттай борлуулалтын менежерүүд миний хувьд 3S” гэж нэрлэдэг.
Гурван S гэдэг нь юу вэ?

• Үйлчилгээний сэтгэлгээ /Servant mindset/
Эхний хэсэгт борлуулалттай холбоотой бүхий л харилцан яриа нь үйлчлүүлэгчийн талаар байна. Та асуулт асууж, тэдний хүсэл эрмэлзэл, асуудлыг ойлгож мэдэх хэрэгтэй.
“Энэ нь магадгүй улиг болсон санагдаж болох ч та тэдний гутлыг өмсөөд хичнээн километр алхаж чадах бол” гээд бодоод үзээрэй.”  Бусдыг илүү сайн ойлгодог болсноор та өөртөө үйлчилээгний сэтгэлгээг суулгаж чадах ба үйлчлүүлэгчид тань руу өөрсдөө ирдэг болох юм.

• Өөрийн мэдлэг, туршлагаа хуваалц / Share your experience and knowledge /
Хүмүүсийн асуудлыг сонссоны дараа, та үйлчлүүлэгчидтэй ярилцаж, тухайн чиглэлээр өөрийн мэддэг бүхнээ хуваалцах хэрэгтэй.
Адил, төсөөтэй асуудлыг та өмнө нь сонсож байсан ч тэдэнтэй өөрийнхөөрөө байгаарай.
Та ямар нэгэн үйлдлийн систем зарсан ч эсвэл өөрийгөө ажил олгогчид зарсан ч дээрх зарчим хэвээр үйлчлэх юм.
Хүмүүс таныг тухайн салбарын талаар мэдлэгтэй гэж бодсон уу? Та тухайн харилцан ярианд хамааралтай мэдлэгээ хуваалцаж өөрийн үнэ цэнээ нэмэгдүүлсэн үү?

• Үйлчлүүлэгчийн асуудлыг шийд /Solve your customer’s problem/
Энэ хэсэгт та, үйлчлүүлэгч/ худалдан авагчдад өөрийн шийдлийг санал болгоход хамгийн тохиромжтой. Магадгүй тэдэнд таны худалддаг үйлдлийн систем ус агаар мэт хэрэгтэй болсон байж  ч болох юм. Магадгүй тэдний машин эвдрээд аль болох түргэн хугацаанд шинэ машин авах хэрэгтэй байж ч болох юм. Эсвэл магадгүй тэдний логог хийж өгөх чадварлаг дизайнер яаралтай хэрэг болсон ч байж болох юм.
Сэрэмжлүүлэг – эхний хоёр алхамаа хийсний дараа, та өөрийн шийдлээ олж тэдний асуудлыг шийдэхээ орхигдуулж болох юм. Юун түрүүнд, тухайн асуудлыг аль болох бүтээлч байдлаар шийдэхийг эрмэлзэх хэрэгтэй. Гэвч, тэдний асуудалд танай компаний бүтээгдэхүүн, үйлчилгээ тохирохгүй бол үүнийг мөн шууд хэрэх хэрэгтэй. Энэ нь муу харилцааг төгсгөж, илүү хүнлэг байх цор ганц алхам болох юм.

Эх сурвалж: https://learning.linkedin.com/blog/sales/you-should-learn-how-to-sell--here-s-the-first-lesson-

Wednesday, May 10, 2017

Амжилттай гүйцэтгэх захирлаас суралцах 7н хичээл

Удирдагч нар бусдын үйлдэлд эерэг нөлөөллийг үзүүлдэг
Орчин үеийн шилдэг удирдагчдын хамгийн тод жишээ нь SAP-н гүйцэтгэх захирал Билл Макдермотт юм. Тэрээр 2014 оны 05 сард гүйцэтгэх захирлын ажлаа авснаасаа хойш үр ашгийг 30%-иар нэмэгдүүлж, бусдын үйлдэл болон дэлхий дахинд эерэг нөлөөллийг үзүүлсэн байна.
1. Том зорилгын төлөө тэмц
Симон Синекийн “Алтан мөчлөгөөр” дагуу яагаад, хэрхэн, юуг эхлэвэл зүгээр вэ гэдгийг заж өгсөн байдаг. Макдермотт өөрийн 80,000 ажилчидтайгаа яагаад тэд хичээх ёстой талаар сайн ойлголцож чадсан байна. Түүнчлэн, Макдермотт “мөнгөнөөс илүү хэрэглэгч, ажилчиддаа аль алинд нь нөлөөлөхүйц итгэлцлийг бий болгох хэрэгтэй” гэж хэлсэн байна. Хэрвээ та компани байгуулахаар бодож байгаа бол вэб сайт хөгжүүлэхээсээ өмнө зорилгоо тодорхойлоорой.
2. Сайн хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл
Миний олж харсан захирлуудын нийтлэг гаргадаг алдаа нь тэд бүхий л зүйл дээр төгс байх гэж хичээдэг. “Бүхий л удирдагч нар өөрсдийн амжилт нь ямар хүнтэй хамтран ажиллах сонголт гаргаснаас нь хамаардаг” болохыг ойлгох хэрэгтэй. Өөрийгөө сайн хүмүүсээр хүрээлүүлэх хамгийн шилэгдмэл арга нь өөрийн сул болон давуу талаа сайн мэдэж, үүн дээрээ үндэслэн сул талаа нөхөх хүмүүстэй хамтардаг байна.
3. Бусдаас чин сэтгэлээсээ суралц
“Өдрийн төгсгөл хүртэл удирдагч нар тууштай байх хэрэгтэй” гэхдээ “Үүнийг хийх цор ганц арга нь бусад агуу удирдагчдаас суралцаж, тэдгээрийн сайн чанаруудыг өөриймшүүлэх” юм.
Гэхдээ өөрөөс тань илүү удирдагч нар ямар ч тоо хэмжээний талаар ярьсан, хичнээн удаагын оролдлогоор хийсэн, яаж ч хийсэн бай та үүнийг өөрийнхөөрөө л хийх хэрэгтэй. Таньд итгэл хүлээлгэсэн хүмүүс нь урт хугацааны өсөлт, амжилт, компанийн соёлоо сайжруулах том түлхэц болж өгдөг.
4. Бизнесийн стратегаа битгий балла
Макдермотт “удирдагч нар олон алдааг уучилж чаддаг, гэвч тэд хэзээ ч муу стратегийг уучилдаггүй байх хэрэгтэй” гэж хэлсэн байна. Үйл ажиллагаа болгоход маш олон төрлийн стратегууд байдаг. Гэвч хэрвээ стратеги таны үйлчлүүлэгч/хэрэглэгчийг илүү амжилттай байхад тусалж чадахгүй бол та ирээдүйд амжилт олох ямар ч боломжгүй байна гэсэн үг.
5. Гол нь хүндээ итгэ
Хэн нэгэнтэй уулзахдаа хүмүүс өөрсдөөсөө асуудаг нэгэн түгээмэл асуулт нь “энэ хүн итгэж болох хүн мөн үү?” Эхний ээлжинд ямар ч шалтгаангүйгээр итгэлийг олж авах арга нь өөрөө түрүүлж итгэх явдал юм. Бодит харилцаа явагдаж байгаа талаар хүмүүст хүчтэй зөн билгийн чадвар байдаг. Тиймээс өөрийн хүмүүстээ үгээр биш бүхэл өдрийн турш үйлдлүүдээрээ хэн гэдгээ батлан харуулаарай.
6. Амжилтын төлөө уламжлалдаа итгэ
Бүхий л байгууллагууд бизнесээ оршин тогтнуулахын тулд үр ашгийг хүртэж байдаг. Үр ашгийг хүртэхийн тулд, уг компанийн түүх, соёл, уламжлалаа сайн мэддэг байх хэрэгтэй. Хэрвээ та уг гарвалаа сайн мэдвэл, өөрийн ажилчдаа сэдэлжүүлэх их хүчийг олж авч чадна.
7. Энэ ажлын үйл явц гэдгийг сана
Бизнес болон удирдлагын аялалын турш сэтгэлгээны онцлогоо урт хугацаанд хадгалах нь танд сайн үр дүнг авчирдаг. Түүнчлэн Макдермотт хэлэхдээ: “өдөр бүр бид өчигдрөөс юу авчирсан, маргааш хэн болж чадах вэ гэсэн мөрөөдлөө хадгалж дахин дахин өөрсдийгөө шинээр бий болгодог байна.”
SAP компанийн хувьд Билл Макдермотт өөрийгөө ямар түвшинд байгаагаар мэдэрч байна: Яг одоо эдгээр хичээлүүдийн хичнээнийг та хэрэгжүүлж байна. Хэрвээ ямар нэг давуу зүйл мэдрэгдвэл, үүнийг хийхэд хамгийн тохиромжтой цаг нь яг одоо байдаг.