Thursday, September 28, 2017

Өөрийн freelance бизнесээ үнэхээр хурдан хөгжүүлэх 4 арга зам

Зар сурталчилгаанд мөнгө зарцуул. Блогоо эхлүүл. Чөлөөт ажилчид буюу фрилансерууд үүнийг уншаад бизнес нь өсч байвал энэ нь гайхалтай хэрэг байх болно. Гэвч, хэрвээ тэгэхгүй бол яах вэ ? Үүний дараа байж болох дараагийн алхам бол хайрцагнаас гадуур сэтгэх юм. Заримдаа энэ нь энгийн биш, үнэхээр бүтээлч байдлыг шаарддаг. Хэрвээ та бизнесээ үнэхээр хурдан хөгжүүлмээр байгаа бол доор аргачлалуудыг унших хэрэгтэй.
1.      Интернет курс/Онлайн хичээл хийх
Хэрвээ та нэгэнт фрилансер болсон бол та ур чадвараа боломжит бүхий л байдлаар хөгжүүлж, төгөлдөржүүлэх шаардлагатай болдог. Харин таны санал болгож буй үйлчилгээ үүний дараагын асуудал болох юм. Өөрийн бизнесээ үнэхээр хурдан хөгжүүлмээр байгаа бол өөрийгөө хөгжүүлэхэд тодорхой хугацааг зарцуулах хэрэгтэй. Таны санал болгож буй бүтээгдэхүүн танай үйлчлүүлэгч болон ирээдүйн боломжит үйлчлүүлэгчдийн хэрэгцээг хангадаг байх хэрэгтэй. Эсвэл таны бүтээгдэхүүн магадгүй онлайн ном, интернет курс, үүнийг хэрхэн хийх вэ? Зэрэг агуулгатай бичлэгүүд зэрэг байж болох юм. Гэхдээ хамгийн чухал нь эдгээр нь хүмүүст хэрэгтэй, хэрэглэхэд хялбар, сайн чанартай байх ёстой юм. Гэхдээ ийм бизнес хэр зэрэг ашиг олдог юм бол? 2016 онд л гэхэд хувь хүмүүсийн хийсэн интернетээр сурах хичээл гэх мэт бүтээгдэхүүнүүдийн борлуулалт  нь зөвхөн АНУ-д гэхэд 23.3$ сая долларт хүрсэн байна. Дэлхийн хэмжээнд 33$-ийн үнэ бүхий контентууд зарж, борлуулагдсан байна.

2. Өөрийн хөгжилдөө кроудсорсийг ашигла
Яарч, сандарсан үедээ та хэрхэн ажлуудаа зохьцуулдаг вэ? Гэхдээ тухайн хүндрэлтэй ажил тулгарсан үед буцаад өдөр тутмынхаа ажилдаа ордог уу ? Хэрвээ таны асуудал хөрөнгө босгохтой холбогдож байгаа ч та уламжлалт зээллэгийг авахыг хүсэхгүй байгаа бол кроудсорсингийг туршаад үзээрэй.
Мөн өөрийн бизнес төлөвлөгөөгөө бичиж, алсын хараагаа тодорхойлсныхоо дараа Moon$hot Stories, P2P зэрэгт хуваалцсанаар чөлөөт ажилчид дэмжигчдээ олох боломжтой болдог. Эдгээр хөрөнгүүд нь худалдан ава үйл ажиллагаа,  зар сурталчилгаа, нэмэлт туслалцаа зэргийг худалдан авах зэрэгт хэрэглэгддэг.
Moonlight-н ерөнхий захирал Жефф Теннэригийн хэлснээр  “Мүүнлайт нь үргэлж чөлөөт ажилчдад тусалж, кареерийг нь дэмжиж өгдөг” байна. Харин “Moonshot-той хамт байснаар гарааны бизнес эрхлэгчид хэрэгцээт хөрөнгөө босгож, өөрсдийн алсын хараагаа тодорхойл чаддаг байна. ” Хамгийн чухал нь хамгийн бага хандив, дуусах хугацаа зэрэг хязгаарлагдмал зүйлүүд үүнд үгүй аж. Фрииланс нь нэг хүний үйл ажиллагаа тул уламжлалт бизнес эрхлэгчдэд хандах нь тиймч үр дүнтэй биш байдаг. Тэдний хувьд хамгийн чухал зүйл нь өсөлт байдаг.

3. Бусдад заа

Фриилансеруудын хувьд бусдад багшлах нь хэрэгтэй хүмүүстэй холбоо тогтоох, мэдлэгээ бататгах зэрэг олон талын ач холбогдолтой байдаг. Магадгүй үүний та аль хэдийн блогоороо дамжуула хийдэг байж болох юм. Гэхдээ үүийг дараа шатанд гаргахын тулд бусдад зааж ,багшлах хэрэгтэй болох нь бий. Таны заасан хичээлийг үзэж буй сурагчид, бизнес эрхлэгчид таны үйлчилгээг сонирхох улмаар хамтрач ажиллах нэгэн шалтгаан болдог. Үүнийг хийхэд төрөл бүрийн аргачлалыг хэрэглэж болох бөгөөд тусгайлан вэбсайт нээж 7 хоног, сараар программуудаа бэлдэж болно. Эсвэлганцаарчилсан сургалтын орчинг бүрдүүлсэн ч болох юм. Хэрвээ хэн ч таниар хичээл заалгахыг хүсэхгүй, сонирхохгүй байвал үүнд битгий гутраарай. Та өөрийн пост/нийтлэлүүдээ Meetup.com-д оруулж олон нийтэд түгээх боломжтой юм.

4. Үгүй гэж хэл

Мэдээж бүх үйлчлүүлэгчидтэй хамтран ажиллах нь танд хэрэгтэй юм шиг санагдаж болох ч энэ зарим талаар өсөлтийг хязгаарладаг. Үүний оронд таныг хурдан хугацаанд өсөлт авчрах үйлчлүүлэгчидтэй л хамтран ажиллах хэрэгтэй. Хамтран ажиллах боломжтой үйлчлүүлэгчдэд байвал зохих, шинж чанаруудын талаар та жагсаалт гаргах хэрэгтэй. Жишээлбэл, ирсэн бүх мэйлүүдийг нэг бүрчлэн шалгах хэрэггүй. Өөрийн стандартад нийцсэн үйлчлүүлэгчидтэй хамтран ажиллахын тулд тэдний вэб сайтаар нь зочилж,бүтээгдэхүүн үйлчилгээнийх нь талаар асуух гэх мэтчилэн аргачлалуудыг ашиглаж болох юм.  Сайн үйлчлүүлэгчид улам олон сайн үйлчлүүлэгчид рүү хөтөлдөг гэдгийг сайн тогтоож аваарай. Хэрвээ нийтлэг өсөлтийн аргачлалууд танд үр дүнгээ өгөөгүй бол та ямар нэг онцгой зүйлийг хэрэгжүүлэх цаг нь болсон байна. Эдгээр дөрвөн аргачлал нь таны фриилансын өсөлтийг хурдасгана гэдэгт найдаж байна.



Sunday, September 24, 2017

Scrum менежментийг хэрэгжүүлсэн нь

Ажлынхаа бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ? Хэрхэн илүү зохион байгуулалттайгаар, илүү хурдан хугацаанд ажлуудаа дуусгах вэ? зэрэг асуудалтай бид үргэлж тулгарч байдаг. Тэгвэл миний зүгээс та бүхэнд Scrum менежментийг өдөр тутмынхаа үйл ажиллагаанд нэвтрүүлэхийг санал болгож байна.

Scrum менежмент гэж юу вэ ?
Scrum менежмент нь бүтээмжийг хамгийн өндөр түвшинд барих байнгын давтагддаг үйл явц юм. Тус аргачлал нь 1990-ээд оны эхэн үеэд үүссэн бөгөөд 1995 оны OOPSLA-н хурал дээр танилцуулагдсанаар анх олны хүртээл болж байжээ.

Scrum-ийг хэрхэн хийх вэ? 
Танай алба\хэлтэсээс ажлаа хамгийн сайн мэддэг нэг хүн "скрам мастер"-аар сонгогдох ёстой. Энэ нь гол төлөв албаны дарга эсвэл ахлах менежер зэрэг удирдах албан тушаалтнууд байдаг.
09:00~09:15 болон 17:45~18:00 зэрэг нийт 30 минутыг скрам менежментийг хэрэгжүүлэхэд зарцуулдаг. Ингэхдээ эхний 15 минутыг тухайн өдөрт хийгдэх ажлуудыг хамгийн чухлаас нь эхлэн дараалуулан бичих бөгөөд арын мөрөнд нь тухайн ажлын хариуцах эздийг цагтай нь хамт зоодог. Ингэхдээ ажлыг хариуцаж буй хүнээс өөрөөс энэ ажлыг хэдийн хугацаанд хийж амжуулж чадахыг нь асууж тэр хугацааг нь бичдэг. Мөн ур чадвар шаардсан, төвөгтэй ажлуудыг 2 буюу түүнээс дээш хүмүүст хариуцуулж болдог. Харин сүүлийн 15 минутанд тухайн өдөр төлөвлөгдсөн ажлуудын гүйцэтгэлийг самбар дээр хөтөлдөг. Тус хөтөлгөө нь хамгийн сүүлийн багананд хийгдэх ба үндсэн 3н төрлийн тэмдэглэгээ энэ хэсэгт хийгддэг. Үүнд: Хугацаандаа хийгдсэн, хугацаандаа хийж чадаагүй, өөрөөс шалтгаалаагүй буюу гадна эх үүсвэрээс шалтгаалан хийгдэж чадаагүй гэж ангилдаг. Мөн сүүлийн 15 минутанд ажилтан тус бүр тухайн өдрөө ажлаа хэрхэн хийсэн, ямар бэрхшээл тулгарсан, түүнийг хэрхэн шийдсэн талаар 1 минутанд багтаан ярьж мэдээлэл солилцдог.

Анхаарах зүйлс 
- 100% төвлөрөх: Скрамыг хийх 30 минутанд бусад хийж буй ажлуудаа орхин зөвхөн скрам хийх үйл ажилд төвлөрөх хэрэгтэй. Ингэснээр илүү үр дүнтэй болдог.
- Зогсолт: Скрам мастерийг хөтөлгөө хийж байхад бусад гишүүд самбарыг тойрч зогсдог. Энэ нь тус үйл ажиллагаанд илүү хүндэтгэлтэй хандаж байгааг илтгэдэг бөгөөд анхаарал төвлөрөлтийг ч бас нэмэгдүүлдэг байна.
- Гишүүдийн тоо: Скрамыг хэрэгжүүлэхэд багийн гишүүдийн тоо 7-12н хооронд байвал тохиромжтой .
- Оролцоо: Скрамыг хэрэгжүүлэхэд багийн бусад гишүүдийн санал, комментуудыг авч оролцоог дэмжих нь  чухал
- Өдөр тутмын скрамын хөтөлгөөг хийж дууссаны дараа зургаар баримтжуулах хэрэгтэй. Ингэснээр үр дүнг үнэлэх, удирдлагууд хэрэгжилтийн явцтай танилцах зэрэг олон төрлийн ач холбогдолтой байдаг
- Алга ташилт: Өдөр тутмын скрам менежментийн дараа "өнөөдөр бүгдээрээ сайн ажиллалаа" "бүгдээрээ сайн байлаа" гэх зэрэг урмын үгсийг хэлж бие биендээ ажлын урт өдрийн дараах алга ташилтыг зориулж таших нь албаны гишүүдийн урам зоригтой байдлыг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой нь ажиглагдсан
- Зуршил болгох: Хүмүүс нэгэнт дассан, сурсан арга барилаасаа зарим тохиолдолд салах дургүй байдаг: Тиймээс скрамыг зуршил болгохын тулд эхний хэсэгт скрам мастераас их хэмжээний хүчин чармайлт гарах ба миний ажигласнаар 14 хоног тасралтгүй скрамыг хийснээр бусад ажилчид энэ арга ажиллагаанд дасч эхэлдэг юм шиг санагдсан.

Скрам менежментийн давуу талууд:
- Ил тод байдал: Скрамыг хэрэгжүүлснээр багийн бүх гишүүд хэн, хаана, хэзээ юу хийж байгаа талаар мэдээлэлтэй болдог төдийгүй удирдлагууд ч мөн адил тухайн алба, нэгжийн ажлын явцын талаар маш тодорхой мэдээлэлтэй болдог.
- Ажлын бүтээмж: Скрамыг хэрэгжүүлснээр уламжлалт арга барилаас бүтээмж даруй 30-40% нэмэгддэг нь судалгаагаар тогтоогдсон.
- Өндөр чанар: Скрамыг хэрэгжүүлснээр чанарыг байж болох хамгийн өндөр түвшинд хүргэдэг.
- Цаг ашиглалт: Нэг ажлыг хийж байна гээд бүтэн өдөржин дэмий суух зэрэг зүйлс үгүй болох бөгөөд ажилчид дааж авсан ажлаа амалсан хугацаандаа амжиж хийх хамгийн том хурдасгуур болдог.
- Бахархам байдал ба ичих мэдрэмж: Өдрийн төгсгөлд ажлуудаа хугацаанд нь хийж амжуулсан хүн бусдынхаа өмнө ажлаа үнэлүүлдэг учир урамшил авч, бахархам сэтгэгдэл төрдөг байна. Харин өөрийн ур чадвар, муу менежментээсээ болж хийж чадаагүй ажилчдийн хувьд бусдаасаа ичих мэдрэмж төрдөг ба үүнийг хэн ч тэр бүр мэдрэхийг хүсэхгүй шүү дээ.
- Эрсдэлийг бууруулах: Тухайн ажилтан дааж авсан ажлаа дуусмагцаа скрам мастерт шалгуулах,  оройн скрамаар ажил тус бүрийн явцыг хянаж буруу хийгдэхээс нь урьдчилан сэргийлэх давуу талтай байдаг.
Өөрийгөө илэрхийлэх чадвар: Өдөр бүр хамт олныхоо өмнө 1 минутын танилцуулга хийх бүрэг, ярих дургүй ажилчдын хувьд өөрийгөө илэрхийлэх чадвараа сайжруулах сайхан боломж юм.
- Нийтэч байдал: Ажлын хуваарьлалт, үнэлэлт, оролцоо зэрэг бүхий л зүйлс эрх тэгш байдлаар явагддаг тул багийн гишүүдийн бие биенээ гэсэн сэтгэл, ажилдаа сэтгэл хангалуун байх зэрэг нь уламжлалт арга барилаас хавь илүү байдаг. Ажилдаа сэтгэл хангалуун хүнээс л өндөр бүтээмж гарна шүү дээ.






Миний блог та бүхэнд таалагдсан гэдэгт найдаж байна. :)
Асуух зүйлс байвал коммент хэсэгт үлдээнэ үү