Sunday, July 30, 2017

Ажилдаа орлуулшгүй сайн баймаар байна уу? Цөөхөн зүйлсийг өөрчлөхөд та ажлын бүтээмжээ үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж чадна

Ажилдаа орлуулшгүй баймаар байна уу ?
Бизнест хамгийн чухал нөлөөтэй зүйлсдээ гол анхаарлаа хандуулж, ихэнх цагаа тэдгээр зүйлсэд зориул. Энэ нь магадгүй их энгийн сонсогдож магадгүй гэхдээ маш цөөхөн хүмүүс үүнийг баримталдаг шүү.
“Мэдээж өөрийн бүтээлч байдлаа нэмэгдүүлэх нь чухал гэхдээ олон зүйлд зэрэг анхаарлаа төвлөрүүлснээс зарим зүйлсийг орхиж чухал хэддээ төвлөрөх нь чухал” гэж Креншав хэлсэн. Нэг ажлаас нөгөө рүү шилжхэд стрессийн түвшин нэмэгдэж, анхаарал суларч, ажилдаа түүртэх байдал ажиглагддаг.
Үүний оронд хамгийн бүтээмжтэй, орлуулшгүй хүмүүс өөрсдийн хамгийн орлуулшгүй үйл ажиллагаанууддаа төвлөрч чаддаг гэж мөн Креншав хэлсэн байна. Тэд мөн өөрсдийн бүтээмж муутай ажлуудыг тодорхойлж аль болох тэдгээр ажлуудыг өөр хүмүүсээр хийлгэдэг байна.
Хэрхэн өөрийн хамгийн бүтээмжит ажлуудаа таних мөн хамгийн бүтээмжгүй ажлуудаа бусдад шилжүүлэх талаар доор орууллаа. Тиймээс цөөхөн зүйлд төвлөрч хамгийн сайн бүтээмжийг гарга, энэ нь таныг орлуулшгүй сайн болгоно.
Хэрхэн өөрийн хамгийн бүтээмжит үйл ажлуудыг таних вэ - ХБА
Өөрийн хамгийн бүтээмжит ажлыг хэрхэн тодорхойлох талаар Креншав хэдэн маягтуудыг санал болгосон байна. Тухайн маягтад та өөрийн хийдэг бүхий л ажлуудаа жагсаан бичиж, гурван багана татах хэрэгтэй. Эхний багананд өөрийн авьяастай ажлууд буюу тухайн ажлыг танай компани таниас өөр хүнд даатгаад тэр хүн нь таны түвшинд хийхэд хэр хүндрэлтэй байх, мөн тус ажлыг өөр хүнээр хийлгэхэд танай компани хэчнээн хэмжээний мөнгө төлөх дүн зэргийг бичээрэй.
Багана бүрт та тухайлсан ажил бүрийг 1-10 оноогоор дүгнээрэй. Мэдээж, энэхүү үйл ажлын зорилго нь таны цор ганц чадварыг олох мөн таныг байхгүй үед компани хэн нэгнээр орлуулахад хэцүү байх тэр зүйлийг олоход чиглэх юм. Хэрвээ, 1 биш 2 ажил ижилхэн оноо болбол компанийн зүгээс илүүг төлж болох нэг ажлыг нь сонгож өндөр оноо өгөөрэй.
Бүхий л ажлуудаас мөн өөрийн ихэнх цагаа зарцуулах хэрэгтэй 2-3 ажлуудыг зааж өгөөрэй. Дараагийн алхам нь бүтээмж муутай ажлаасаа зайлсхийх юм.
Хэрхэн бүтээмж муутай ажлуудаас зайлсхийх хэрэгтэй вэ
Өмнөх хэсэгт хийсэн маягт нь өөрийн хамгийн бүтээмжит ажлыг олоход чиглэж байсан бол одоо хамгийн муу бүтээмжтэй ажлуудыг тань олцгооё. Үүний дараа доорх муу бүтээмжтэй ажлуудыг бусдад даалгаж, өөрийн илүү сайн чадах ажилд илүү их анхаарал төвлөрүүлэх явдал юм.
Хамгийн бага бүтээмжтэй хийдэг ажлуудаасаа зайлсхий эсвэл тэдгээрийг арай илүү бүтээмжтэй хий гэж Креншав хэлсэн байна. Ингэхдээ, тэрээр доорх таван үйл явцыг дурдсан байна.
1. Хувийн системүүдээ сайжруул: Өөрийн бага бүтээмжит ажлуудаа илүү сайн зохион байгуулалттай, үр бүтээлтэй, хурдан хийх арга замыг олоорой.
2. Бизнесийн системээ сайжруул: Бүх хүмүүс өөрийн албан ажил, үүрэг хариуцлагыг яг таг мэдээж байгаа эсэхийг баталгаажуул. Энэ нь тэднийг компанид ажиллаж байгаа хүн бүрд анхаарал хандуулж цаг үрэхгүй байхад тустай байх болно.
3. Хамгийн сайн технологио боломжоороо ашигла: Хэрвээ шинэ үйлдлийн систем, шинэ компьютер эсвэл шинэ тоног төхөөрөмж таны ажлыг илүү бүтээмжтэй болгох тэдгээр зүйлсийг худалдаж ав. Үүний үр дүнд бий болох бүтээмж нь гарах зардлыг амархаан давж гарах болно.
4. Гадны зөвлөх үйлчилгээ: Хэрвээ эхний гурван алхам таны хамгийн бага бүтээмжтэй үйл ажлуудыг бууруулахгүй бол, гадны зөвлөх үйлчилгээний агентлагтай хамтран ажиллах хэрэгтэй. Тэдгээр нь танд учруулдаг дарамтыг багасгах юм.
5. Хөлслөх: Хэрвээ доорх бүх алхмууд бүтэлгүйтвэл, өөр хэн нэгнийг хөлсөлж хамгийн бүтээмжгүй ажлаа хийлгэх хэрэгтэй.
Өөрөөсөө холдуул
Бид угаасаа ажилчдаа аль болох хамгийн бүтээмжтэй, үнэ цэнэтэй байлгахыг хичээдэг. Гэвч маш олон хүмүүс муу бүтээмжит ажилдаа их цаг зарцуулж, эдгээр нь биднийг завгүй байлгадаг ч бизнесийг маань төдийлөн урагшлуулдаггүй.
Үүнийг шийдэх төлөвлөгөө гарга. Эхлээд,таны хамгийн сайн бүтээмжит ажлыг олж тэдгээрийн дэс дарааллыг ол. Дараа нь өөрийн муу бүтээмжит ажлуудыг бусдаар хийлгэж, тэдгээрт аль болох бага цагийг зарцуул.
Хамгийн сүүлд, амжилтын түлхүүр нь өөрийн хүчтэй, давуу талыг хамгийн дээд төвшинд байлгах нь сул талдаа цаг зарцуулснаас илүү ач холбогдолтой байдаг.