Wednesday, May 10, 2017

Амжилттай гүйцэтгэх захирлаас суралцах 7н хичээл

Удирдагч нар бусдын үйлдэлд эерэг нөлөөллийг үзүүлдэг
Орчин үеийн шилдэг удирдагчдын хамгийн тод жишээ нь SAP-н гүйцэтгэх захирал Билл Макдермотт юм. Тэрээр 2014 оны 05 сард гүйцэтгэх захирлын ажлаа авснаасаа хойш үр ашгийг 30%-иар нэмэгдүүлж, бусдын үйлдэл болон дэлхий дахинд эерэг нөлөөллийг үзүүлсэн байна.
1. Том зорилгын төлөө тэмц
Симон Синекийн “Алтан мөчлөгөөр” дагуу яагаад, хэрхэн, юуг эхлэвэл зүгээр вэ гэдгийг заж өгсөн байдаг. Макдермотт өөрийн 80,000 ажилчидтайгаа яагаад тэд хичээх ёстой талаар сайн ойлголцож чадсан байна. Түүнчлэн, Макдермотт “мөнгөнөөс илүү хэрэглэгч, ажилчиддаа аль алинд нь нөлөөлөхүйц итгэлцлийг бий болгох хэрэгтэй” гэж хэлсэн байна. Хэрвээ та компани байгуулахаар бодож байгаа бол вэб сайт хөгжүүлэхээсээ өмнө зорилгоо тодорхойлоорой.
2. Сайн хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл
Миний олж харсан захирлуудын нийтлэг гаргадаг алдаа нь тэд бүхий л зүйл дээр төгс байх гэж хичээдэг. “Бүхий л удирдагч нар өөрсдийн амжилт нь ямар хүнтэй хамтран ажиллах сонголт гаргаснаас нь хамаардаг” болохыг ойлгох хэрэгтэй. Өөрийгөө сайн хүмүүсээр хүрээлүүлэх хамгийн шилэгдмэл арга нь өөрийн сул болон давуу талаа сайн мэдэж, үүн дээрээ үндэслэн сул талаа нөхөх хүмүүстэй хамтардаг байна.
3. Бусдаас чин сэтгэлээсээ суралц
“Өдрийн төгсгөл хүртэл удирдагч нар тууштай байх хэрэгтэй” гэхдээ “Үүнийг хийх цор ганц арга нь бусад агуу удирдагчдаас суралцаж, тэдгээрийн сайн чанаруудыг өөриймшүүлэх” юм.
Гэхдээ өөрөөс тань илүү удирдагч нар ямар ч тоо хэмжээний талаар ярьсан, хичнээн удаагын оролдлогоор хийсэн, яаж ч хийсэн бай та үүнийг өөрийнхөөрөө л хийх хэрэгтэй. Таньд итгэл хүлээлгэсэн хүмүүс нь урт хугацааны өсөлт, амжилт, компанийн соёлоо сайжруулах том түлхэц болж өгдөг.
4. Бизнесийн стратегаа битгий балла
Макдермотт “удирдагч нар олон алдааг уучилж чаддаг, гэвч тэд хэзээ ч муу стратегийг уучилдаггүй байх хэрэгтэй” гэж хэлсэн байна. Үйл ажиллагаа болгоход маш олон төрлийн стратегууд байдаг. Гэвч хэрвээ стратеги таны үйлчлүүлэгч/хэрэглэгчийг илүү амжилттай байхад тусалж чадахгүй бол та ирээдүйд амжилт олох ямар ч боломжгүй байна гэсэн үг.
5. Гол нь хүндээ итгэ
Хэн нэгэнтэй уулзахдаа хүмүүс өөрсдөөсөө асуудаг нэгэн түгээмэл асуулт нь “энэ хүн итгэж болох хүн мөн үү?” Эхний ээлжинд ямар ч шалтгаангүйгээр итгэлийг олж авах арга нь өөрөө түрүүлж итгэх явдал юм. Бодит харилцаа явагдаж байгаа талаар хүмүүст хүчтэй зөн билгийн чадвар байдаг. Тиймээс өөрийн хүмүүстээ үгээр биш бүхэл өдрийн турш үйлдлүүдээрээ хэн гэдгээ батлан харуулаарай.
6. Амжилтын төлөө уламжлалдаа итгэ
Бүхий л байгууллагууд бизнесээ оршин тогтнуулахын тулд үр ашгийг хүртэж байдаг. Үр ашгийг хүртэхийн тулд, уг компанийн түүх, соёл, уламжлалаа сайн мэддэг байх хэрэгтэй. Хэрвээ та уг гарвалаа сайн мэдвэл, өөрийн ажилчдаа сэдэлжүүлэх их хүчийг олж авч чадна.
7. Энэ ажлын үйл явц гэдгийг сана
Бизнес болон удирдлагын аялалын турш сэтгэлгээны онцлогоо урт хугацаанд хадгалах нь танд сайн үр дүнг авчирдаг. Түүнчлэн Макдермотт хэлэхдээ: “өдөр бүр бид өчигдрөөс юу авчирсан, маргааш хэн болж чадах вэ гэсэн мөрөөдлөө хадгалж дахин дахин өөрсдийгөө шинээр бий болгодог байна.”
SAP компанийн хувьд Билл Макдермотт өөрийгөө ямар түвшинд байгаагаар мэдэрч байна: Яг одоо эдгээр хичээлүүдийн хичнээнийг та хэрэгжүүлж байна. Хэрвээ ямар нэг давуу зүйл мэдрэгдвэл, үүнийг хийхэд хамгийн тохиромжтой цаг нь яг одоо байдаг.

Thursday, May 4, 2017

Вэб-д суурилсан утасны дуудлагаар борлуулалтыг амжилттай явуулахтай холбоотой сонирхолтой статистикууд


Та бүхэнд "Harvard Business Review" сэтгүүлд хэвлэгдсэн вэбэд суурилсан дуудлагын борлуулалтыг амжилттай явуулахтай холбоотой сонирхолтой статистикийг хүргэж байна.
/Тус статистикийг нийт 3 жилийн хугацаанд, 100,000 дуудлагын оролдлого, 15,000 борлуулалтаас дундажлан гаргасан болно. /
Илүү ихийг https://www.facebook.com/MarketingMongolia/
хуудаснаас